Америкийн "People" сэтгүүлийн мэдээлснээр 33 настай дуучин Кейти Пери дахин гэрлэх тухай мэдээлжээ. 

Дуучин болон түүний найз залуу 41 настай жүжигчин Блүүм нар хамтын амьдралаа зохиохыг хүсч байгаа бөгөөд одоохондоо албан ёсоор сүй тавиагүй ч тэд хэзээ хэзээнээс дотно болсон гэнэ. 2016 онд тэд болзож эхлээд жилийн дараа түр завсарласан ч дахин нийлсэн байна. 

Хосууд маш завгүй карьерынхаа хажуугаар харилцаандаа цаг зав гарган хамт байхыг эрмэлздэг. Бас дахин гэрлэхийг хүсч байгааг тэдний дотны эх сурвалж мэдээлжээ. Кейти Пери одоогоор “Америкийн шүтээн” шоуны шүүгчээр ажиллан, Америкийн Санта Барбарад зураг авалттай байгаа аж. Хосууд өнгөрсөн долоо хоногт Монакод болсон улаан хивсний ёслолд  хамт оролцсон байна.