Филиппиний орон гэргүй нэгэн эрд, танихгүй нэгний буянаар амьдралд дахин хөл тавих боломж олджээ. Эрвин Ден гэх тэрээр Күэзон хотын худалдааны төвийн гадна хоолны үлдэгдэл түүж байхад нь Франклин Годен нэртэй пастор түүнийг ажигласан байна. 

Годен хөөрхий эрийн байдалд санаа нь зовж түүнд инээд бэлэглэхээр шийдсэн гэнэ. Эхлээд тэрээр Денийг хооллон, дараа нь усанд оруулан, шинэ хувцас худалдан авч өгчээ. 

Тэд дараа нь үсчин орж, үсээ засуулснаар түүнд инээд баясал бэлэглэсэн байна. 

Франклин тус үйл хэргээ фэйсбүүктээ хуваалцсан нь олны талархал мөн шүүмжлэлийг хүлээн авсан байна. Олон хүн түүний өгөөмөр сэтгэлийг бахархан баяр хүргэсэн бол зарим нь заавал олонд зарлах хэрэг байгаа эсэхэд эргэлзсэн шүүмжлэл үлдээжээ. 

Эдгээр шүүмжлэлд пастор хариу өгсөн ба орон гэргүй эрийг гэр бүл нь харах болов уу гэсэн үүднээс пост оруулсанаа тайлбарлажээ. 

Азаар түүний пост нь Дений гэр бүлийн анхааралд хүрч, ахынхаа сургийг алдсан дүү нь дахин уулзах боломж олдсон тухай GMA мэдээний алба сурвалжилжээ. 

Тэдний уулзалт маш сэтгэл хөдөлгөсөн тухай мэдээлсэн байна.



Эх сурвалж: nextshark.com