Орон нутгийн сонгуулийн санал хураалт орон даяар эхэллээ

Х.Оргил
10 сарын 15, 2020

Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын сонгуулийн санал хураалт орон даяар эхэллээ.

Аймаг, нийслэлийн ИТХ-ын сонгуульд 9 нам, 1 эвслээс болон бие даан  нэр дэвшигч, сум, дүүргийн ИТХ-ын сонгуульд 9 намаас болон бие даан нэр дэвшигч нийт 17149 нэр дэвшигч өрсөлдөж байна.

Сонгуульд оролцож буй нам, эвсэл болон нэр дэвшигчдийн ажиглагчид сонгуулийн үйл ажиллагаа хуулийн хүрээнд явагдаж байгаа эсэхийг хянахаар санал авах байруудад ажиллаж эхэллээ.

СЕХ-оос мэдээлснээр саналын хуудсыг баталгаажуулж 50 хувийг нь тоолох юм. Ингэхдээ нэр дэвшигчид өөрсдөө аль хэсгийг нь тоолох эсэхээ шийдэх аж.

Иргэн та энд дарж сонгогчдын нэрсийн жагсаалтад бүртгэлтэй эсэхээ шалгаж болох юм.

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.