Исландаас гаралтай Plús Hús нь "Plus House" гэсэн утгатай, 4.8х6.0 ам метр талбайтай амины орон сууц ажээ. "Та 29 ам метр талбайг хэрхэн ашиглаж болох вэ?" хэмээн амины орон сууцнуудыг бүтээсэн Калифорни дахь Minarc компани сурталчилгаандаа онцолжээ. Лос Анжелес хотод жижиг талбайтай амины орон сууц барих талаар яриа гараад хэсэг хугацаа өнгөрч байна. Үүнд сайн дурынхнаас эхлээд мэргэжлийн компаниуд хүртэлх шатны бүх л хүн санал бодлоо илэрхийлж, орон сууц хомсдож, үнэ нь тэнгэрт хадсан нөхцөл байдлыг сайжруулахаар ажиллаж буй. 

Ингээд Minarc компанийн шийдлийг танилцуулъя. 


Үнэндээ бол 29 ам метр талбайд их зүйл хийж болно. Plús Hús ч үүнийг бодитоор харууллаа. Мөн бага эрчим хүч зарцуулдаг, хүрээлэн буй орчинд сөрөг нөлөө багатай, ямар ч талбайд байрлуулах боломжтой аж. Эдгээр амины орон сууыг mnmMod гэх байгальд ээлтэй барилгын материалаар босгож, метал хавтан дээврээр бүрж, гүйдэг шилэн хаалга суулгажээ. 

Plús Hús-д амьдарч, ажиллаж, хөгжилдөж болно. Учир нь 37 мянган долларын энгийн оффис, угаалгын өрөөтэй 42 мянган долларынх, мөн угаалгын өрөө, гал тогоотой 49 мянган долларын гурван сонголттойгоор барих гэнэ. 

Доторхыг нь сонирхоно уу: