Зуслангийн байшин гэхээр л ашиггүй талбай ихтэй, хэдэн хуучин тавилгаа аваачаад тавьчихсан, Лисвагийн зуухтайгаар төсөөлдөг. Нэг бол хэт их мөнгө зарж хийсэн гурав, дөрвөн давхар харш байх ёстой гэсэн ойлголт ч бий. Харин энэхүү 18.95 ам метр байшин зуслангийн байшингийн цоо шинэ өнгө төрх болох боломжтой. Манайхаар бол улсаас өгсөн 0.7 га буюу 35*20 ам метр талбайд яг тохирохоор. 

Энэхүү байшингийн загварыг Вашингтоны SHEDsistence компанийн дизайнер Саманта, Роберт Гарлоу нар гаргасан. Тэд байшинг 14 сарын хугацаанд барьж дуусгасан. Зочны хэсэг, гал тогоо, унтлагын хэсэг, бяцхан агуулах, угаалгын өрөөтэй. Ихэнх хүн гол талбайгаа бага ч болов томруулахыг хүсэх бол Гарлоуын гэр бүлийнхэн бяцган агуулах нь илүү хэрэгтэй гэж үзсэн байна.  

Хүүхэд төрөхийн өмнө

Хүүхэд төрсний дараа

Хүүхэд гарахын өмнөХүүхэд гарсны дараа