Минималист, энгийн зүйлд дуртай хүмүүст л зай талбай багатай байшин тохирно гэсэн ойлголт түгээмэл. Тэгвэл Техасын интерьер дизайнер Галеанагийн загварчилсан бяцхан байшин жижигхэн цагаан хайрцганд амьдрах хүсэлтэй хүмүүст зориулагдаагүй. Нийт 17 ам метр талбайтай энэхүү байшин тод өнгө, хээ, чимэглэлээр дүүрэн хэрнээ маш гоё харагдана.

Зочны өрөөний хэсэг кактус зурагтай хар, цагаан ханын цаастай, өнгө, өнгийн хээ бүхий зурагнууд хананд өлгөж чимэглэсэн. Таазыг нь өндгөн цэнхэр өнгөөр будаж, сандал, хүрэл, хар өнгийн гэрэл зэргийг байрлуулжээ. 

Гал тогооны хэсэгт аяга тавагнуудыг тод өнгийн шилэн савнуудтай хамт тавьсан нь тав тухтай, дулаан мэдрэмж төрүүлнэ. Дизайнер Галеана "Би дүрэмд баригдах дургүй. Энгийн юм дандаа сайхан байдаггүй л дээ. Миний бодлоор ам метр бүрийг тооцож, ашиглах хэрэгтэй. Дизайнер хүний хувьд би ингэх дуртай, бас энгийн үетэй харьцуулбал юмсыг арай өөрөөр харах сорилттой нүүр тулдаг" хэмээсэн байна. 



Mark Menjivar via Apartment Therapy