Ойрын 3 сарын хугацаанд Оросын 230 мянга орчим оршин суугч албан үүргээсээ чөлөөлөгдөж магадгүй байгаа тухай Оросын Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны баримт бичигт дурджээ.    

Хөдөлмөрийн зах зээлийн нөхцөл байдлын талаархи дүн шинжилгээний материалыг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам Нийгэм, хөдөлмөрийн харилцааг зохицуулах асуудал эрхэлсэн засгийн газрын гурван талт комисст танилцуулсан байна. Тус материалд энэ сарын 12-с 3 дугаар сарын 12-ны хугацаанд аль салбарын ажилтнууд ажлын байраа алдаж магадгүй байгааг Хөдөлмөрийн яам үнэлэн гаргажээ. Хөдөлмөрийн яамны таамаглалыг 12 сая хүн ажилладаг 46 мянган байгууллагаас авсан санал асуулга дээр үндэслэн гаргасан байна. Ажлын байраа алдах хамгийн өндөр магадлалтай ажилтнуудын тоонд банк, санхүүгийн салбарт ажилладаг хүмүүс багтжээ. Энэ салбарт 30,5 мянган хүн ажлын байраа алдаж магадгүй байгаа бол тээврийн салбарт 27,7 мянган хүн ажилгүй болж магадгүй байна. Харин тооцоолол болон хэмжилтийн техникийн цахилгаан тоног төхөөрөмжийн үйлдвэрлэлийн салбарт 16,6 мянган хүн орон тооны цомхотголд орж магадгүй байна.

Хөдөлмөрийн яамны таамаглаж байгаагаар, бусад салбарыг оролцуулаад нийт 230,8 хүн орон тооны цомхотголд орж магадгүй байгаа аж. Тэдний дийлэнх нь Москва, Санкт-Петербург хотод оршин суудаг аж. 



Эх сурвалж: МОНЦАМЭ агентлаг, INTERFAX