Олон улсын валютын сан (ОУВС) Монгол Улстай хамтран “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэхээр тогтсон билээ.  

Гурван жилийн хугацаатай хэрэгжих тус хөтөлбөрийн үнэлгээг улирал тутам хийх аж. Энэ удаагийн буюу дөрөв дэх шатны үнэлгээг Жэф Готтлийбээр ахлуулсан ОУВС-гийн ажлын хэсэг 2018 оны 05-р сарын 02-оос 17-ны өдрүүдэд Монгол Улсад ажиллаж, хөтөлбөрийн хэрэгжилт, Засгийн газар, Монголбанкнаас авч хэрэгжүүлэх бодлогын арга хэмжээний хэрэгжилт, тоон үзүүлэлтүүдийн үнэлгээг урьдчилсан байдлаар хийв.   

Төсвийн алдагдлыг бууруулах, гадаад валютын албан нөөцийг нэмэгдүүлэх зэрэг макро эдийн засгийн гол зорилтууд биелжээ. Хэдийгээр ийм дэвшил гарсан ч экспортын түүхий эдийн эрэлт буурах, бүтцийн шинэчлэлийн удаашрал, дотоодын зарлага нэмэгдэх дарамт, хөрөнгө оруулалтын орчин дахь сөрөг өөрчлөлтүүд зэрэг эрсдэлүүд хөтөлбөрийн хүрээнд байсаар байгаа ажээ. 

Санхүүгийн салбарын хувьд эрх баригчид саяхан хийгдэж дууссан Активын чанарын үнэлгээний дагуу хийгдэж буй арга хэмжээний нэг хэсэг болох банкны системийг бэхжүүлэх ажлуудаа үргэлжлүүлж байна.

ОУВС-ийн дэлгэрэнгүй мэдээг дараах линкээс харна уу.

Англи хэл дээр: Энд дарна уу

Монгол хэл дээр: Энд дарна уу