Монгол банк Засгийн газрын гадаад өрийн мэдээллийг Сангийн яамнаас авч мэдээллийг хүргэдэг. Өнөөдрийн байдлаар Монгол Улсын гадаад өрийн үлдэгдэл 27.4 тэрбум ам.доллар болж, өмнөх улирлаас 5 хувиар өсчээ

Засгийн газрын өр 17 хувь буюу нэг тэрбум 76 сая ам.доллараар өсчээ. Энэ нь олон улсын зах зээлд гаргасан “Гэрэгэ” бонд, эргэн төлөгдсөн “Чингис” бондын үнийн өөрч­лөл­төөс шалтгаалсан гэдгийг Монгол­банкныхан тайлбарлав.  Харин гадаа­дын шууд хөрөнгө оруу­лалт 1.4 тэрбум ам.долларын ашигтай гарсан бол багцын хөрөнгө оруулалт 469.5 сая ам.долларын ашигтай, бусад хөрөнгө оруулалт 762.8 сая ам.долларын ашигтай гарсан байна.