Парис Хилтоны хөрөнгийн үнэлгээ нь 300 сая доллараас дээш гарсан нь Хилтоны гэр бүлийн хөрөнгө, олон тооны бизнес эрхлэлттэй нь холбоотой.

Мөн тэрээр сүүлийн үед карьерынхаа ачаар их хэмжээний орлого олдог болжээ. Энэ нь дэлхийн хамгийн алдартай газруудад очин DJ хийх юм.

Тэрээр 'Би хэдэн зуун мянган доллараас хэдэн сая доллар хүртэлх долларыг 90 минутын сет хийсний төлбөрт авдаг хэмээн Парис 'SiriusXM', 'The Jenny McCarthy Show дээр өчигдөр мэдэгджээ. Гэхдээ тэр яагаад ийм өндөр төлбөр авдаг тухайгаа тайлбарлан “Би тэдний арга хэмжээг ямар ч улсад, хаана ч байсан анхаарлыг нь татаж, сурталчилдаг. Тиймээс тэд надад хөрөнгө оруулах нь эргээд тэдэнд ашигтай байдаг” хэмээжээ.

Хилтон хөгжмийн карьераа 2006 онд эхлүүлсэн бөгөөд өөрийн нэртэй альбомоо мөн онд гаргажээ. Түүний альбомын “Stars are blind” сингл Billboard 200 жагсаалтын 6 дугаарт бичигдсэн байна. Өөрийн хөгжмийн дур сонирхол, хэмнэлийг даган 2012 онд DJ болсон ба Бразилийн Поп Фестивалиас гараагаа эхэлжээ. 

Тэрээр мөн “Намайг тайзан дээр гарахад хүн бүр хашгирч эхэлдэг.” хэмээн McCarthy-д нүд нь гялалзан хэлсэн байна. 

Тэрээр зүгээр ч нэг энэ карьерыг эхлүүлээгүй, зургаан сарын турш тус бизнес дэх хамгийн сайн сургагч нараас мэдэх ёстой бүх зүйлийг суралцсан ба өдөрт 6 цагийг өнгөрөөдөг байсан гэнэ. 2014 онд  Хилтон, Нью Йорк Постод мэдээлснээр Ибизад болсон дөрвөн өдрийн арга хэмжээнд оролцсоныхоо хөлсөнд 2,7 сая доллар төлбөрт авсан байна. Жилдээ тэрээр уг бизнесээс 10 сая доллар олдог хэмээн мэдэгджээ.