Пэтра Квитова, Мариа Шарапова нар эхний шатаас хасагдлаа

Б.Баясгалан
07 сарын 04, 2018

Вимблдоны нээлттэй тэмцээн үргэлжлэн явагдаж байна. Тэмцээн эхлээд удаагүй байгаа ч хүмүүсийн тооцоолоогүй олон үр дүн гараад байгаа юм. Вимблдоны нээлттэй тэмцээний аваргууд болох Пэтра Квитова, Мариа Шарапова нар эмэгтэйчүүдийн ганцаарчилсан төрлийн эхний шатнаас хасагдаж шуугиан тарилаа.

Чансааны 8 дугаар байранд бичигддэг Квитова чансааны 50 дугаар байранд бичигддэг Беларусь улсын тамирчин Алиаксандра Сасновичтой учраа тааран тоглосон бөгөөд 6-4, 4-6, 6-0 харьцаатай хожигдол хүлээсэн байна.

Тэгвэл 27 настай тамирчин Виталиа Диатченко Вимблдоны аварга Шараповагийн эсрэг хийсэн тоглолтод эхлэлээ муу тавьсан ч тоглолтын дундуур сэргэлт авч дэлхийн шилдгүүдийн нэгийг буулгаж авч чадсан байна.

SPS


Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.