Б.Баясгалан
03 сарын 28, 2022
Польш улсын Засгийн газрын тэтгэлгээр 2022-2023 онд магистрын хөтөлбөрт суралцуулах сонгон шалгаруулалт зарлагджээ.
Уг хөтөлбөрт хамрагдах хүсэлтэй иргэдийг өнөөдрөөс бүртгэж эхэллээ. Бүртгэл дөрөвдүгээр сарын 8-ны өдрийн 12:00 цаг хүртэл цахимаар явагдана.
https://scholarship.edu.mn/ холбоосоор хандан, хэрэглэгчийн эрх үүсгэн нэвтэрч, цахим өргөдлийг бөглөх, илгээх гарын авлагатай танилцан, өргөдлийг бөглөж илгээх юм байна.
Тавигдах шаардлага
Суралцах мэргэжлийн чиглэл:
Засгийн газрын 2020 оны 70 дугаар тогтоолын 2 дугаар хавсралтад заагдсан мэргэжлийн чиглэлээр магистрт элсүүлэн сургана. Үүнд:
Бүртгэл
Өргөдөлд дурдсан дараах баримт бичиг тус бүрийг PDF /1 файлын хэмжээ 5Mb-аас ихгүй байх/ хэлбэрээр “баримт бичиг” хэсэгт хавсаргана.
Цахим бүртгэлийн системд байршуулах баримт бичиг:
Жич: Онлайн бүртгэлийн хугацаа дуусахаас өмнө бүртгүүлсэн баримт бичгийг ИЛГЭЭХ товчин дээр дарж баталгаажуулахыг анхаарна уу.
Бүртгэл дуусах цаг дөхөх тусам системийн ачаалал ихэсдэг тул эрт бүртгүүлэхийг зөвлөж байна. Бүртгэлийн системтэй холбоотой асуултыг ажлын өдөр 09:00-12:00 цагт Боловсролын мэдээллийн технологийн төвийн 7577-8080 дугаараас, тэтгэлэгтэй холбоотой асуултыг БШУЯ-ны Гадаад харилцаа, хамтын ажиллагааны газрын 51-263181 дугаараас тус тус лавлах боломжтой. Бүртгэлээс хоцорсон иргэдийг нэмж бүртгэхгүй.
Цахим бүртгэлийн системд үнэн, зөв баримт бичгийг байршуулах шаардлагатай. Баримт бичгийг хуурамчаар үйлдсэн тохиолдолд тэтгэлгийн эрхийг хасна.
Сонгон шалгаруулалт
Сонгон шалгаруулалт хоёр үе шаттай байна.
Нийт сонгон шалгаруулалтад оролцсон иргэдийг баримт бичгийн бүрдүүлэлт, ярилцлагын нийлбэр оноогоор жагсааж, хамгийн өндөр оноо авсан иргэдэд тэтгэлэг олгоно.
Сэтгэгдэл бичих
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.