Peak.mn
11 сарын 14, 2022
Боловсролыг дэмжигч Голомт банкнаас жил бүр зохион байгуулдаг “Оюутны тэтгэлэгт хөтөлбөр-2022”-т шалгарсан шилдэг 100 оюутныг тодрууллаа. Нийт 13 их, дээд сургуулиастодорсон шилдэг 100 оюутанд батламж болон мөнгөн тэтгэлэг гардуулах ёслолын ажиллагаа 11 дүгээр сарын 11-нд болсон юм.
Голомт банкнаас нийгмийн хариуцлагын хүрээнд 2003 оноос хойш тасралтгүй 18 дахь жилдээ уламжлал болгон зохион байгуулж буй энэхүү тэтгэлэгт хөтөлбөрт Монгол Улсын дотоодын их, дээд сургуулийн 3, 4 дүгээр курсийн оюутнууд мэргэжил харгалзахгүй оролцох боломжтой байдгаараа онцлог. Мөн бид шилдэг 100 оюутандаа мөнгөн тэтгэлгээс гадна мэргэжлийн болон хувь хүний ур чадварыг хөгжүүлэх сургалт, олон нийтийн үйл ажиллагаанд хамруулах, судалгаа, дадлага, цагийн ажил хийх, цаашлаад Голомт банканд тогтвортой ажлын байраар хангах боломж олгодог билээ.
Гурван шатны сонгон шалгаруулалтын дүнгээр МУИС 37, Санхүү эдийн засгийн сургууль 31, ШУТИС 9, АШУҮИС 7, МУБИС 5, “Этүгэн” их сургууль 4, ДХИС 3 болон “Шихихутаг”, ХУИС, ИЗОУИС, “Мандах”, “Отгонтэнгэр” их сургуулиас тус бүр нэг оюутан шилдгээр шалгарч, Голомт банкны нэрэмжит тэтгэлгийг хүртэх эрхтэй боллоо.
Голомт банк бизнесийн байгууллагуудаас анх энэхүү хөтөлбөрийг санаачилсан бөгөөд 18 жилийн хугацаанд нийт 1800 оюутанд тэрбум гаруй төгрөгийн тэтгэлэг олгож, оюуны хөрөнгө оруулалт хийгээд байна.
Голомт банкны нэрэмжит тэтгэлэгт хөтөлбөрт шалгарсан шилдэг оюутнууддаа баяр хүргэж, сурлагын өндөр амжилт хүсье.