Дэлхийн 90 орчим улсад 200 гаруй салбар нэгжтэй Японы тэргүүлэх зэргийн худалдааны компани болох Мицубиши Корпараци нь 9 дэх жилдээ бакалаврын түвшний оюутны сургалтын төлбөрийн тэтгэлгийг олгох гэж байна. Энэхүү тэтгэлэгийн зорилго нь Монгол улсын нийгмийн хөгжилд хувь нэмрээ оруулах, ирээдүйтэй шилдэг оюутнуудыг дэмжихэд оршино.
Ерөнхий зарчим:
- Нийт бакалаврын түвшний 4 оюутанд сургалтын төлбөрийн тэтгэлэг олгох бөгөөд тэтгэлгийн хэмжээ оюутан тус бүрд 1,980,000 төгрөг байна.
- Эхний шатны шалгаруулалт ШУТИС дээр явагдах бөгөөд оюутны бүрдүүлсэн материалыг харгалзан үзнэ.
- Эцсийн шалгаруулалтыг Мицубиши Корпарацийн Улаанбаатар дахь төлөөлөгчийн газарт явуулах бөгөөд оюутны бүрдүүлсэн материал болон анкетын агуулгыг харгалзан шалгаруулна.
Тавигдах шаардлага:
- ШУТИС-д амжилттай суралцаж буй бакалаврын түвшний 2-4 курсын оюутан байх
- Сургалтын үнэлгээний голч 3.2-оос дээш байх
- Сургалтын төлбөрийн хувьд санхүүгийн дэмжлэг авах шаардлагатай байх
- Эрдэм шинжилгээний хурал, урлаг спортын арга хэмжээнд идэвхитэй, амжилттай оролцдог байх
Бүрдүүлэх материал:
- Тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдах хүсэлт / татаж авах/ - (Компьютероор шивж, хэвэлж гаргах )
- Иргэний үнэмлэхний хуулбар
- Сургуулийн болон дүнгийн албан ёсны тодорхойлолт /нийт суралцсан хугацааны голчийг улирал түс бүрээр гарган дэд захирлаар баталгаажуулах/
- Хорооны тодорхойлолт /гэр бүлийн гишүүдийн тоо, өрхийн орлогын тухай мэдээлэлийг багтаана/
- Багшийн тодорхойлолт- Оюутны талаар холбогдох салбар, тэнхимийн эрхлэгч, профессор, зөвлөх багшийн аль нэгнээс тодорхойлолт авах (хэрэгтэй эсэх)
- Гэрчилгээ, сертификат, өргөмжлөлийн хуулбар /нотариатаар баталгаажуулах шаардлагагүй/ - Оюутан байх хугацааны амжилтыг тусгасан байх /2-р курсын оюутнууд сүүлийн 3 жилийн амжилтыг тусгасан байж болно./
Материалыг 2019 оны 09 сарын 19-ний өдрөөс 10-р сарын 09-ний өдрийг дуустал ШУТИС-ийн Төв байрны 2 давхарт 218 тоотод /Гадаад харилцаа, хамтын ажиллагааны алба/ хүлээн авна. Утас: 11329081
Сэтгэгдэл бичих
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.