ТАНИЛЦ: Түргэвчилсэн болон PCR шинжилгээ авах цэгүүд

Иргэдийн хүсэлтээр коронавируст халдвар илрүүлэх антигенд суурилсан түргэвчилсэн шинжилгээ авч эхэллээ. Харин PCR шинжилгээг зөвхөн ойрын хавьтал болсон иргэдээс авах юм. 

Түргэвчилсэн шинжилгээний сөрөг хариу нь 48 цагийн хугацаанд хүчинтэй. Хөдөө, орон нутаг зорчих иргэд тухайн аймгийн Онцгой комиссын шийдвэрийг үндэслэн түргэвчилсэн, PCR шинжилгээний хариугаар зорчино. Мөн орон нутагт зорчиж байгаа 0-17 насны хүүхдээс PCR болон түргэвчилсэн шинжилгээний хариу шаардахгүй бөгөөд эмнэл зүйн шинж тэмдэг илэрсэн тохиолдолд заавал түргэвчилсэн шинжилгээ авна.

Нийслэлийн төвийн зургаан дүүрэгт суурин гурав, явуулын гурван шинжилгээний цэг ажиллаж байна. Дараах байршлуудад 09:00-12:00 цагийн хооронд шинжилгээ авч байна. Үүнд:

  1. Баянгол дүүрэг-96 дугаар цэцэрлэг
  2. Сүхбаатар дүүрэг- 143 дугаар цэцэрлэг
  3. Чингэлтэй дүүрэг-74 дүгээр цэцэрлэг
  4. Баянзүрх дүүрэг- "Тэнгэр" худалдааны төвийн гадна талбай
  5. Сонгинохайрхан дүүрэг- 5 шарын төмөр замын гармын ард байрлах "Номин" агуулах худалдааны гадна талбай
  6. Хан-Уул дүүрэг- Буянт-Ухаа спорт цогцолборын гадна талбай

Өнөөдөр Улаанбаатар хотод дархлаажуулалтын цэг явуулын дөрөв, суурин 41 цэгт 95 багийн 520 эмч, ажилтан ажиллаж, 10260 иргэнийг дархлаажуулахаар төлөвлөсөн байна. 

Нийслэлийн хэмжээнд 18-аас дээш насны иргэдийн 100 хувь I тунд,  81.5 хувь II тунд хамрагдаад байна гэж Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвөөс мэдээллээ.        

Сэтгэгдэл бичих (2)

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.