Өмнөд Солонгосын алдарт дуучин PSY BTS хамтлагийн SUGA-тай хамтран That That хэмээх сингл гаргасан нь YouTube-д орсон өдрөө 30 сая гаруй хандалт авчээ.
Таван жилийн дараа гарч байгаа түүний 9 дэх цомог "Psy9th" өнгөрсөн дөрөвдүгээр сарын 29-нд гарсан бөгөөд нийт 12 дуутай юм.

"Удаан уулзсангүй шив, ганцхан хором болоо биз дээ, Бид эргэн ирлээ, Цар тахал дууслаа..." гэх мэт үгтэй уг сингл олон жилийн дараа түүнийг Kpop-т эргэн ирснийг зарлажээ.

Длдоон хоногийн дотор 52 сая гаруй үзэгчтэй болсон энэ дуу АНУ, Япон, Канад зэрэг орны iTunes-д тэргүүн байр эзэлсэн байна.