Хятад улс гадны соёлын нөлөөнд залуу өсвөр үеийнхнээ автуулахгүйн тулд эмэгтэйлэг дүр төрхтэй К поп болон Хятадын эрэгтэй оддыг телевиз, олон нийтийн мэдээллийн хэрэгслээр гаргахыг хориглосон билээ.

Үүгээр ч зогсохгүй эмэгтэйлэг төрхтэй эрэгтэй алдартнуудын фен клубийнх нь үйл ажиллагааг хүртэл хязгаарласан юм.

Энэхүү шийдвэр нь тус улсын Z үеийнхний хүчтэй эсэргүүцэлтэй тулгарчээ. Үүнийг барууны хэвлэлүүдэд Хятадын түүхэн дэх хамгийн түрэмгий, бүдүүлэг шийдвэр хэмээн бичиж байна.

БНХАУ-ын дарга Ши Жиньпин энэхүү шийдвэрээ “Ёс зүйгүй дүр төрхтэй алдартнууд Хятад үндэстний сэргэн мандалт, эх оронч  залуу үеийг төлөвшүүлэхэд сөргөөр нөлөөлж байна” хэмээн тайлбарлажээ.

К поп одуудын холбогдсон хар тамхи, хүчингийн гэмт хэрэг зэрэг ар араасаа хөвөрсөн сөрөг мэдээлэл нь энэхүү шийдвэрийг гаргахад нөлөөлсөн талаар хэвлэлүүдэд бичжээ.

Үүнээс гадна 18 хүртэлх хүүхэд залуусын видео тоглоом тоглох цагийг долоо хоногт 3 цаг болгож хязгаарласан нь мөн л хүүхэд залуусын эгдүүцлийг төрүүлээд байна.

Мөн ЛГБТ хүмүүст уг шийдвэр хүндээр тусаж байгаа талаар дурджээ.  Тус улс 1997 онд бэлгийн чиг баримжаатай хүмүүсийг сэтгэцийн эмгэгтэй хэмээн тодорхойлдог байжээ.

Хятадын коммунист намаас залуусаа цахим ертөнцөд эсвэл гадны соёлын нөлөөнд автах бус тэрхүү цагаа чөлөөт дасгал хөдөлгөөн хийхэд зарцуулах хэрэгтэй гэж ухуулан сурталчилж байна. 

Ингэхдээ бодлогоор сургуулийн сургалтын системд биеийн тамирын хичээлийн цагийг нэмэгдүүлсэн байна. 

Сонирхуулахад К поп урлагийн соёлын нөлөөнөөс хамгаалах бодлогыг баримталдаг улсын нэг бол Хойд Солонгос юм. Иймээ охид хайртай залуугаа уба гэж дууддаг болсныг эрс эсэргүүцэж, “нөхөр эрэгтэй” гэж дуудаж байх журам ч гаргаж байсан удаатай