Пүрэвтүвшингийн Хүслэнтуяа
02 сарын 24, 2026
Японы Ичикава хотын амьтны хүрээлэнд бяцхан сармагчин Панч (Punch)‑ийг харахаар олон хүн ирж, урт дараалал үүсгэжээ.
Панч одоо 7 сартай бөгөөд төрөөд удалгүй эхдээ хаягджээ. Амьтны хүрээлэнгийн ажилчид түүнийг бусадтай нь дасгах гэхэд сармагчингууд түүнийг үргэлж гадуурхаж байсан аж. Иймд тайвшруулахын тулд асрагчид нь чихмэл тоглоом өгчээ. Энэ тоглоом түүний хувьд ээж нь болж унтахдаа тэвэрч, айж түгших үедээ чанга атгаж, бусад сармагчинд ойртохдоо хүртэл цээжиндээ наан авч явдаг байжээ.
Түүний энэ жишээ төрөл зүйлээс үл хамааран хэн ч хайр энэрэлгүйгээр амьдарч чаддаггүйг дэлхий нийтэд гүн гүнзгий мэдрүүлсэн байна. Улмаар Панчийн түүх цахим орчинд хурдтай тархаж, амьтны хүрээлэнд очих хүмүүсийн урсгал эрс нэмэгдсэн байна.
Албан бус мэдээллээр өнгөрсөн амралтын өдрүүдэд гэхэд 10 мянга гаруй хүн бяцхан сармагчин дээр зочилж ирсэн байна. Хүрээлэнгийн ажилчид Панчийг харах хүмүүсийг зөвхөн сонирхоод өнгөрөх бус нийгэмшихэд тусалж, дэмжихийг хүсжээ.
Эх сурвалж: https://www.tokyoweekender.com/
Сэтгэгдэл бичих
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.