Met Gala 2026-д BLACKPINK хамтлагийн бүх гишүүд оролцож, загварын ертөнцөд түүхэн мөчийг бүтээлээ

Н.Жавхлан
05 сарын 05, 2026

BLACKPINK хамтлагийн гишүүд болох Lisa, Jisoo, Rosé, Jennie нар Met Gala 2026-д оролцлоо. Энэ жилийн үдэшлэг “Costume Art” буюу “Хувцас загвар бол урлаг” сэдвийн хүрээнд зохион байгуулагдсан юм.

Энэ жил Lisa Met Gala-ийн түүхэнд зохион байгуулах хорооны гишүүнээр сонгогдсон анхны K-pop уран бүтээлч болсноороо онцлогтой. Тэрбээр "Robert Wun" брэндийн цагаан өнгийн, 3D хийцтэй, сахиусан тэнгэрийг санагдуулам даашинзаар гоёсон нь онцгой анхаарал татжээ.

Харин Jisoo Met Gala-д анх удаа оролцож буй бөгөөд тэрбээр Dior брэндийн гар урлалын, цэцгэн чимэглэл бүхий даашинзаар дебютээ хийсэн нь цахим сүлжээнд олныг магтаалыг хүлээгээд байна.

Гурав дахь удаагаа Met Gala-д оролцож буй Rose уламжлал ёсоор Saint Laurent брэндийн хар өнгийн, тачаангуй хэрнээ эрхэмсэг загварыг сонгосон хэмээн тодотгож буй аж.

Харин Jennie өөрийн төлөөлөн ажилладаг Chanel брэндийн өвөрмөц шийдэлтэй бүтээлээр төрхөө бүрдүүлжээ.

Ийнхүү BLACKPINK нь Met Gala-д бүрэн бүрэлдэхүүнээрээ уригдсан анхны эмэгтэй K-pop хамтлаг болж, түүхэн амжилт тогтоолоо. 

Сонирхуулахад энэ жилийн зохион байгуулах хороонд Sabrina Carpenter, Doja Cat нар Lisa-гийн хамт ажилласан бол арга хэмжээний хамтарсан даргаар Beyoncé, Nicole Kidman нар ажилласан юм байна.  Мөн энэ удаагийн Met Gala-д Stray Kids хамтлагийн Felix, BTS хамтлагийн J-Hope, aespa хамтлагийн гишүүд зэрэг K-pop одод урьд урдын жилүүдээс хүрээгээ тэлж, хүрэлцэн ирсэн нь анхаарал татсан үйл явдал боллоо.


Холбоотой сэдвүүд

k-pop metgala загвар интертаймент

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.