Коуртни Кардашиан өөрийн өдөр тутмын амьдралын хэв маягийг харуулсан толгойн алчуурыг цөөн тоогоор үйлдвэрлүүлэн цахим хуудсаараа худалдаалахаар болжээ. Харин энэхүү бүтээгдэхүүнийхээ сурталчилгаанд эх нэгтэй дүү болох модель Кендалл Женнерийн тусламжийг авсан байна.  

Мөн лхагва гарагт 40 настай реалити шоуны од тэрээр өөрийн инстаграм хуудсандаа дүү Кендаллын хамт барын эрээн бикиниг хослуулан өмсөж, толгойндоо турбан алчуур зүүсэн зургаа оруулжээ.Тус зургийн тайлбартаа “Маргааш 9 цагт shop.poosh.com-р дамжуулан  леопард хээтэй толгойн “Aquis custom limited edition” турбан алчуурыг 38 доллараар худалдаална” хэмээн мэдэгджээ.

Уг гоёл нь үсийг түргэн хугацаанд хатааж, үсний хугарал гэмтлээс хамгаалах давуу талтай гэнэ. 


Эх сурвалж: https://www.dailymail.co.uk/