Ким Кардашианы охин Норт Вест моделийн карьераа эхлүүллээ

Х.Оргил
07 сарын 13, 2018

Реппер Киана Вест, реалити шоуны од Ким Кардашианы том охин Норт Вест моделийн карьераа ээж болон эмээгийнхээ хамтаар эхлүүллээ. 5 настай Норт нь Fendi брэндийн 10 жилийн ойгоо тохиолдуулан гаргаж байгаа Peekaboo цүнхний #MeandMyPeekaboo компанит ажлын зураг авалтанд оржээ. Мөн уг брэндийн нүүр царай болохоор сонгогдсон байна. Камерийн өмнө яаж аятайхан зургаа авхуулахаа  аль хэдийн мэддэг болсон тэрээр уг компанит ажлын зурганд гэр бүлтэйгээ хамт халуун дотно мэдрэмжийг төрүүлэх зургууд авахуулжээ.

"Бид гэр бүлтэй хамтран ажиллахаар сонгохдоо илүү зоригтой, алсын хараатай, илэн далангүй гэр бүл гэдгээр нь Кардашианыг сонгосон" гэж Fendi-ийн гүйцэтгэх захирал Серг Брунчвиг хэлсэн байна.

Эх сурвалж: https://omgcheckitout.com/north-west-just-made-modeling-debut/


Холбоотой сэдвүүд

загвар ким кардашиан

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.