Модель Кейт Моссын охин 16 настай Лила загварын ертөнцийг байлдан дагуулна

Б.Баясгалан
10 сарын 12, 2018

Английн алдарт топ модель Кейт Моссын охин 16 настай Лила загварын ерөнтцөд хөл тавихаар шийджээ. Тэрээр ээжтэйгээ адил моделийн дүр төрхтэйгөөс гадна Марк Жакобсын гаргасан гоо сайхны “Leopard Frost” коллекцийг танилцуулахад хувь нэмрээ оруулан тус брэндийн нүүр царайгаар сонгогдсоноо өчигдөр мэдэгджээ. 


Тэрээр загварын ертөнцөд ирээдүйтэйгээ харуулсанаас гадна тус гоо сайхны бүтээгдэхүүнийг танилцуулсаны дараа түүнийг 18 нас хүрэхдээ саятан болно гэж таамаглах болжээ. Модель Кейт, сэтгүүлийн редактор Жефферсон Хак нарын охин олны нүднээс далд хүүхэд насаа өнгөрүүлсэн ч сүүлийн жилүүдэд загварын ертөнцөд хэд хэдэн чухал алхам хийсэн юм. 


Лила Италийн "Vogue" сэтгүүлийн нүүрэнд ээжийнхээ хамт 13 настайдаа гарсан байна. Миша Жослин, Маркетингийн агентлагийн бренд, PR хариуцсан захирал Лилаг 18 нас хүртлээ хялбархан саятан болох боломжтойг таамаглаж байгаагаа хэлжээ.


Холбоотой сэдвүүд

загвар кейт мосс лила

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.