Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар хур тунадас орохгүй, салхитай байх тул болзошгүй ой хээрийн түймрээс сэрэмжтэй байхыг анхааруулж байна. 

Дөрөвдүгээр сарын 09-ний 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчил­сан мэдээ: 

БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр, өдөртөө нутгийн зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Увс нуурын хотгор, Тэс голын хөндийгөөр өдөртөө 1 градус хүйтнээс 4 градус дулаан, Хангайн уулархаг нутаг, Завхан голын эх, Идэр, Байдраг голын хөндий, Хүрэнбэлчир орчмоор өдөртөө 5-10 градус, Их нууруудын хотгор болон Алтайн өвөр говиор өдөртөө 18-23 градус дулаан, бусад нутгаар өдөртөө 13-18 градус дулаан байна. 

ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Хангайн уулархаг нутгаар бороо, нойтон цас орно. Салхи хойноос секундэд 6-11 метр.  Өдөртөө Хангай, Хөвсгөлийн уулархаг  нутгаар 5-10 градус, Орхон-Сэлэнгийн сав газар, Хараа, Ерөө голын хөндийгөөр 13-18 градус, бусад нутгаар 8-13 градус дулаан байна. 

ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР:  Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Өдөртөө бүх нутгаар 6-11 градус дулаан байна. 

ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи зүүн хойноос секундэд 5-10 метр. Өдөртөө 9-11 градус дулаан байна. 

ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи хойноос секундэд 7-12 метр. Өдөртөө Дундговийн нутгаар 7-12 градус, бусад нутгаар 10-15 градус дулаан байна. 

УЛААНБААТАР ХОТ: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи хойноос секундэд 6-11 метр. Өдөртөө 11-13 градус дулаан байна.