Рамзан Кадыров: Грозный ирэх 5 жилд эрс өөрчлөгдөнө

Д.ЭРДЭНЭТУЯА
08 сарын 15, 2023

Чечений бүгд найрамдах улсын тэргүүн Рамзан Кадыров “Ирэх таван жилийн хугацаанд Грозный эрс өөрчлөгдөнө” гэж мэдэгджээ. Одоогийн байдлаар хотыг илүү сайхан, тав тухтай болгох хэд хэдэн төсөл хэрэгжиж байгаа талаар тэрбээр өөрийн Telegram сувгаараа дамжуулан мэдэгдсэн байна. 

Кадыров сүүлийн жилүүдэд ажилгүйдлийн түвшин буурч, бүс нутгийн эдийн засгийн нөхцөл байдал өөрчлөгдсөн зэргээс үүдэн чухал салбаруудын гүйцэтгэлийг сайжруулах боломжтой болсныг тэмдэглэжээ.

Тэрбээр “Би Чеченийн бүгд найрамдах улсын Засгийн газрын нэгдүгээр орлогч дарга Иса Тумхаджиевийн илтгэлийг сонслоо. Энэ оны наймдугаар сарын 1-ний өдрийн байдлаар 13 тэрбум 849 сая рублийн төлөвлөгөөтэй бүс нутгийн нэгдсэн төсөвт 15 тэрбум 764 сая рублийн татварын болон татварын бус орлого орсон нь хүлээгдэж байснаас хамаагүй өндөр дүн болсныг онцолж байна” гэж нэмж хэлжээ.

Холбоотой сэдвүүд

грозный рамзан кадыров

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.