“Монгол модель” агентлагийн загвар өмсөгч, “Mongolia's next top model” нэвтрүүлгийн оролцогч Ч.Чамин-Эрдэнэ зуурдаар амь насаа алдсан билээ. Энэ хэрэг тойрон олон шуугиан дэгдээд буй.

Сүүлд уг хэрэг дээр хүүхэд, гэр бүлийн хүчирхийллийн олон хэргийг өмгөөлсөн Р.Булгамаа ажиллаж байгаа ажээ.

Түүнээс энэ талаар тодруулахад:

"Түүнийг амиа алдсаны дараа 11 давхраас унасан гэж цагдаагийн байгууллагаас мэдээлсэн. Харин мөрдөн байцаагч нь 14 давхраас нотлох баримтууд илэрсэн гэсэн мэдээлэл өгсөн. Тийм учраас эргэлзээг тайлахаар ар гэрийнхнийг нь байлцуулж цагдаагийн байгууллагуудтай хамтарч туршилт хийсэн. Гэр бүлийнхэн нь тэр хэмжээний салхивчаар унах боломжтой эсэх дээр эргэлзэж байгаа юм. Туршилтыг өнгөрсөн долоо хоногт хэргийн газар дээр хийсэн. Дүгнэлтийг дараа мэдээлнэ. Онцолж хэлэхэд хэрэг хаагдаагүй. Өмгөөлөгч нар, мөрдөн байцаагч нар ажиллаж, прокурорууд хянаж байгаа. Одоогоор хавтас хэрэгтэй хараахан танилцаж амжаагүй явна. Хууль эрх зүйн хувьд ч хязгаарлагдмал байгаа" гэв.