АНКАРА. /TASS/. Турк улс ОХУ-тай хамтран зенитийн пуужингийн "С-500" системийг үйлдвэрлэнэ гэж тус улсын Ерөнхийлөгч Тайип Эрдоган мэдэгдсэн тухай “Reuters” агентлаг мэдээлжээ.


Турк улс С-400 системийг хамтран үйлдвэрлэх зорилгоор 100 инженерээ ОХУ руу илгээснийг Эрдоган мэдээллээ гэж “Haberturk” сонинд мэдээлсэн байна. Үүний сацуу, тэрбээр Америкийн тав дахь үеийн F-35 сөнөөгч онгоцыг худалдан авахаар төлөвлөж байгаа гэдгийг онцлон дурджээ. “Эрт, орой хэзээ нэгэн цагт бид F-35-ыг авна” гэж Эрдоган мэдэгдсэн байна.


ОХУ-ын хувьд пуужингийн довтолгооноос эсэргүүцэн хамгаалах салбарт Турктэй технологийн түншлэлийг хөгжүүлэх нь маш чухал гэж "Ростех" компанийн ерөнхий захирал Сергей Чемезов тавдугаар сарын эхээр мэдэгдсэн байна. “С-500 системийн төсөлд Туркийн тал түнш болох хүсэлтийг бид сайшаан дэмжих болно” гэж тэрбээр онцлон тэмдэглэжээ.


Эх сурвалж: Монцамэ агентлаг