Холливудын нэрт жүжигчин Ричард Гир манай улсад ирээд удаагүй байна. Жүжигчин төдийгүй буддын шашин судлаач, Далай лам Данзанжамцын дотны нөхөр гэгддэг тэрбээр Монголд дөрөв дэх удаагаа ирж байгаа нь энэ юм. Энэ удаа Ричард Гир уран бүтээлийн ажлаар ирсэн бөгөөд уг асуудлаараа Ерөнхий сайд У.Хүрэлсүхтэй уулзахаар Төрийн ордонд зочилжээ.

Сүүлд тэрбээр 2014 онд Монголын бурхан шашинтны төв Гандантэгчинлэн хийдээс зохион байгуулж буй "Монголын бурхан шашин" нэртэй олон улсын хэмжээний бага хуралд оролцож илтгэл тавьж байсан юм. 

Ричард Гир анх 1996 онд Монголд ирсэн бөгөөд тухайнүед онгоцноос буухад нь хэн ч таниагүй бөгөөд хамт ирсэн "Халтар царайт" киноны гол дүрийн жүжигчин Соня Смит дээр хэвлэлийнхэн бүчиж байсан гэдэг.