Х.Оргил
10 сарын 18, 2019
"The Hu" хамтлаг АНУ-д аялан тоглож, рок хөгжим сонирхогчдыг байлдан дагуулсаар байна. Олон улсын фэнүүдэд Монголын үндэсний хөгжмийг рок урсгалтай хослуулсан нь сонирхлыг татаж буй.
"The Hu" хамтлагийн анхны цомог "Gereg" нь өндөр борлуулалттай байгаа бөгөөд Billboard-ийн World Albums жагсаалтыг хүртэл тэргүүлж түүхэн амжилт гаргасан юм.
Тус хамтлагийн талаар очсон газар болгоных нь хэвлэл мэдээллийн хэрэгслээр гаргаж сурвалжилж буй. Сүүлд тэднийг рок урсгалаар дагнасан "Revolver сэтгүүл "The HU"-г онцлон бичжээ.
"Revolver" сэтгүүлийн кератив захирал Жимми Хаббард “Өнгөрсөн 10 жил нэг хэвд цутгасан мэт байсан рок урсгалыг дахин амь оруулсан хамтлаг бол яах аргагүй “The HU” хамтлаг. Монгол хэлийг тэр болгон хүмүүс мэдэхгүй. Харин рок урсгалыг дэлхий дахин мэднэ. Рок урсгалаар дамжуулан монгол хөгжмийг, цаашлаад Монгол Улсыг дэлхий дахин илүү өөр өнцгөөр харж байна. Энэ бол маш гайхалтай зүйл” гэжээ.
Сэтгэгдэл бичих
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.