Ролекс бренд хамгийн ховор, хамгийн эрэлттэй бугуйн цаг болох "Ролекс Дэйтона "JPS" 6264" цагаа борлуулалтад гаргажээ. Уг цагийг дуудлага худалдаагаар борлуулах бөгөөд дуудлага худалдаа нь өнгөрөгч баасан гарагт эхэлсэн ба энэ сарын 31-нд өндөрлөх юм. 

18 карат алтаар хийгдсэн тус цагийг Лондон дахь Сотебигээс зарж байгаа гэнэ. Дуудлага худалдааны эхний өдрийн дүн л гэхэд хамгийн өндөр үнэ болох 800 мянган ам.долларыг давах дөхжээ. 

Тус цаг нь Ролекс брендийн хамгийн эрэлттэй хоёр шинжийг нэгтгэсэн. Тодруулбал, цагийн нүүр нь ховор "Паул Ньюман" ба алтлаг шар, хар өнгөний зохицол нь "Жон Плэйр Спэшиал" гэх тамхины брендийг санагдуулам юм. Энэ нь Гранд Приксийн түүхэн дэх хамгийн алдартай загвар хэвээр үлдсэн. 

Сотебигийн хэлж буйгаар энэ нь богино хугацаанд цөөн тоогоор үйлдвэрлэгдсэн, маш ховор ба хаа нэг худалдаанд үзэгддэг гэнэ. 18К бүхий тус алтан цагийн олдоц ямар ховор болоод хуучны цаг цуглуулагчдын дунд хэчнээн нэр хүндтэй гэдгийг дэгсдүүлж хэлэхэд ч хэцүү. 

Эхний өдөртөө л гэхэд 10 үнэ хаялцуулсан тус цаг 767,900 ам.доллар хүрсэн байна. Борлуулагчдын үзэж байгаагаар эхний өдрийн үнийг л харахад хамгийн дээд үнэ болох 800 мянган ам.долларыг өлхөн давна гэжээ. Энэ нь ойролцоогоор 2 тэрбум гаран төгрөг юм.


Эх сурвалж: Forbes