Украины онгоцыг сөнөөсөн хүмүүст хариуцлага тооцно гэдгээ Роухани амлав

Peak.mn
01 сарын 11, 2020

ТЕХРАН. /TASS/. Алдаа гарсны улмаас Украины зорчигч тээврийн онгоц Техран хотод осолдсонд Иран улс гүнээ харамсаж байна гэж тус улсын Ерөнхийлөгч Хасан Роухани твиттер хуудсаараа дамжуулан мэдэгдлээ.

Роухани мөн ослын улмаас амиа алдсан хүмүүсийн ар гэрийнхэнд эмгэнэл илэрхийлжээ. Энэ “томоохон эмгэнэлт явдал”, “өршөөл үзүүлж боломгүй алдаа”-тай холбоотой учир шалтгааныг тодруулах хүртэл мөрдөн шалгах ажил үргэлжилнэ гэж тэрбээр онцлон тэмдэглэсэн байна.  

Украины онгоцыг сөнөөсөн хүмүүст хариуцлага тооцно гэж Роухани амлажээ.


Эх сурвалж: Монцамэ агентлаг

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.