ТОКИО. /RIA Novosti/. Японы "Хаябуса-2" сансрын аппарат Рюгу солирын гадаргуугаас хүчилтөрөгч, устөрөгчийн элемент бүхий ус агуулсан эрдэс илрүүлжээ. Энэ тухай Японы сансар судлалын “JAXA” агентлагийн тайлан мэдээнд дурдсан байна.

Солирын хэт ягаан туяаны бүс дэх цахилгаан соронзон цацрагийн спектрийг судлах үед ийм эрдэс илрүүлжээ. “Энэ олдвор нь солирууд манай гарагт ус авчирсан гэх онолыг дам нотолж байна. С ангиллын солирууд нь дэлхийд ус авчирсан байх хамгийн өндөр магадлалтай объектуудад тооцогддог. Энэ ангилалд Рюгу солир хамаардаг” гэж тайлан мэдээнд дурджээ.  

"Хаябуса-2" аппаратыг 2014 онд хөөргөжээ. Дэлхийгээс 340 сая км зайтай оршдог Рюгу солир 900 орчим метрийн голчтой байна. Уг солирын хөрснөөс олдсон элемент нь дэлхийн ус болон органик элементүүдийн гарал үүслийн нууцыг тайлахад тус дөхөм болно гэж эрдэмтэд үзэж байна.


Эх сурвалж: Монцамэ агентлаг