Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-өөс хүйтний эрч чангарч байгаатай холбогдуулан эрчим хүчний хэрэглээний ачаалал өсөж байна хэмээн мэдээллээ. Иймд иргэд, айл өрхийг 17-22 цагт цагт цахилгаан хэрэглэхгүй байгаа бол гэрлээ унтраая, хананд залгасан залгуураа салгах зэргээр эрчим хүчээ хэмнэхийг хэрэглэгч бүрд уриалжээ.