Г.Сайнзаяа
08 сарын 04, 2019
Салалт бүр адилгүй, гэхдээ түүнд хүргэх шалтгаан, салалтын өмнөх үе ихэнх хосын хувьд ялгаагүй байдаг. Тэдгээр сэдэв юу болохыг гэр бүл судлаач мэргэжилтнүүд хуваалцлаа.
Валентины баярт зориулсан ганц шөнийн халуухан секс дээр харилцаа тогтож чадахгүй. Сексийг харилцааныхаа томоохон хэсэг болгоогүй хосууд бий. Гэхдээ бусдын хувьд харилцаандаа сэтгэл хангалуун байхад нь секс чухал нөлөөтэйг мартаж болохгүй. Тиймээс та хайртай хүнээсээ ийм гомдол сонссон бол цаад санаа нь “чиний дур хүсэл хөрсөн байна, би ингэж байхаас залхаж байна” гэсэн үг. Хэрэв та эротик холбоондоо анхаарахгүй бол салалт булан тойроод л байж мэдэх.
Эрүүл харилцаанд байгаа хосууд анх танилцсан, хайрлаж дурласан үеэ санахдаа аз жаргалтай байдаг. Хэрэв та хоёр сөрөг талуудад нь илүү анхаарах болсон бол ирээдүй тань бүрхэг болжээ. Эерэг бодлууд замхрах нь сэтгэл санааны хувьд холдож буйн шинж. Мөн өнгөрснийг ийнхүү шинээр бичих нь одоогийн харилцааг эхлүүлэх хэрэггүй байсан, анхнаасаа буруу байсан гэх мэт бодол төрүүлдэг. Хэрэв та хоёр ийм байдалд орсон бол эерэг дурсамжууддаа илүү анхаарах хэрэгтэй.
Уучлал гэдэг чин сэтгэлийн илрэл байх учиртай. “Чамд тэгж санагдсан бол уучлаарай” гэдэг бол хамтрагчийнхаа мэдрэмж, байр суурийг үгүйсгэж, уучлал гуйсан дүр эсгэхээс өөрцгүй. Ийм хандлага харилцааг цаашид хүндрүүлэх л болно.
“Дандаа” болон “хэзээ” ч гэдэг үг ашиглаж нэгнээ буруутгах нь хэтдээ маргааныг улам ширүүн болгодог. Хосууд яриандаа хүч нэмэх гэж эдгээр үгийг ашигладаг байж болох ч цаагуураа үүндээ итгэж эхэлдэг. “Чи дандаа ээжийнхээ талд ордог”, “Чи хэзээ ч намайг найзуудтайгаа уулзуулдаггүй” гэх зэрэг нь харилцаанд ерөнхийдөө сүйрэл авчирдаг гэж болно.
Энэ бол таны хамтрагч тантай харилцахыг ч хүсэхгүй, өөрийгөө тойруулан хана хэрэм босгож буйн илрэл. Харилцааны талд энэ бол үхлийн ялтай 7 нүглийн нэг л гэсэн үг. Хүн үнэхээр л их уурлаж, бухимдсан үедээ ийм байдалтай болдог. Харамсалтай нь энэ нь гал дээр тос нэмсэнтэй адил билээ. Тиймээс тайвширсан үедээ эргэж ирээд асуудалтай нүүр тулдаг байх хэрэгтэй. Хэрэв зээ тэгэхгүй байвал та хоёрын харилцаа эцсийн шатандаа орсон байх магадлалтай.
Аяга тавгаа угаалгүй тосгуурт овооруулах нь хосын харилцааг сүйтгэхэд маш их нөлөөтэйг та мэдэх үү? Альбертын их сургуулийн эрдэмтдийн 2015 онд хийсэн судалгаагаар гэрийн ажлаа хувааж хийдэг хосууд харилцаандаа илүү сэтгэл хангалуун байж, илүү их сексддэг болох нь тогтоогджээ. Үүний учир нь хосууд өөрсдийн үнэ цэнээ мэдэрч, хамтрагчдаа хүлээн зөвшөөрөгдөхийг сэтгэлийн гүндээ хүсдэгтэй холбоотой. Харин гэрийн ажлаа хувааж хийх нь энэ үнэ цэнэ, байр суурийг нь мэдрүүлдэг ажээ.
Маргахгүй, хэрэлдэхгүй байна гэдэг хоёр туйлтай. Гэхдээ хосууд маргалдахаа больсон бол салалт булан тойроод л хүлээж буйн илрэл. Өөрөөр хэлбэл харилцаан дахь хоёр хүн, эсвэл аль нэг нь сэтгэл зүйдээ хэдийнэ салж, араагаа “надад хамаагүй” гэдэг дээрээ тааруулсан гэсэн үг. Сэрэл мэдрэмжээ ийнхүү халхлах нь салахын дохио.
Сэтгэгдэл бичих (1)
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.