Б.Баясгалан
04 сарын 16, 2020
Нийслэлийн Засаг дарга С.Амарсайхан нийслэлийн Боловсролын газарын дарга Ж.Гантулга, НЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтсийн дарга Ц.Уртнасан нартай уулзав. Энэ үеэр Хотын захирагч Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн сурагчдад зориулсан теле хичээлийн үр дүнгийн талаар болон элсэлтийн ерөнхий шалгалтыг хэрхэн зохион байгуулах, цаашид юунд анхаарч ажиллаж буй талаар мэдээлэл сонсож, үүрэг чиглэл өглөө.
Нийслэлийн хэмжээнд бага, дунд, ерөнхий боловсролын сургууль болон цэцэрлэгт нийт 496.500 хамрагдаж, 13 гаруй мянган багш, сурган хүмүүжүүлэгч ажиллаж байна. Эдгээр сурагч, хүүхэд багачуудад теле хичэээлийг 60 гаруй судлаач, мэргэжилтэн, 170 орчим багш, сурган хүмүүжүүлэгч, дохионы хэлний 15 багш 10 дахь долоо хоногтоо зохион байгуулж байна.
Нийслэлийн Боловсролын газрын дарга Ж.Гантулга “Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн хоёр сарын байдлаар теле хичээлд оролцогч хүүхдүүдийн оролцоо 81 хувьтай байсан. Энэ тоо буурч, хүүхдүүдийн оролцоо 66 хувьтай болсон. Хичээл сургууль есдүгээр сарын 1-н хүртэл хойшлох шийдвэр гарсны дараа теле хичээлийн оролцоо багассан.
Мөн Танхимын сургалтаар үзэх хичээлийн 50 орчим хувийг теле хичээлээр зохион байгуулж байна. Үлдсэн нь агуулгын алдагдалтай байгаа юм. Танхимын сургалтаар олж авах агуулгыг теле хичээлээр авах нь учир дутагдалтай байгаа. Бага боловсролын хувьд нийт 1169 цагийн хичээл үзэх ёстойгоос 571 теле хичээлийг зохион байгуулж орсон байна” гэдгийг онцлон хэллээ.
Нийслэлийн Засаг дарга С.Амарсайхан “Теле хичээлийн оролцоо хангалтгүй байна. Хөл хорионд байгаа энэ үед багш, сурагчдын оролцоонд илүү онцгой анхаарч ажиллах шаардлагатай. Ялангуяа эцэг эхчүүдэд ирэх ачаалал хэр нэмэгдэж буйг анхаарч ажиллах ёстой. Үүнээс гадна нийслэлийн хэмжээнд 12 дугаар ангиа төгсөх 12021 сурагчийн мэргэжлээ сонгох, гадаад, дотоодод сурах шийдвэрээ гаргахад заавар, зөвлөмж өгөх хэрэгтэй. Мөн сурагч, хүүхэд багачуудад зориулсан “Мэдээллийн цаг” хөтөлбөрийн хүрээнд хүүхдүүдийн танин мэдэхүйн, оюун ухааны чадавхийг нээсэн, бүтээлч сэтгэлгээг хөгжүүлсэн сургалт, хүмүүжлийн мэдээ мэдээлэл, заавар зөвлөгөөг орхигдуулж болохгүй. Коронавирусийн халдварыг бид соёлын дархлаа, хариуцлагын дархлаатай байж даван туулна” гэдгийг анхаарууллаа.
“Хүүхэд, залууст хөл хориотой байгаа энэ үе бол цахим сүлжээг ашиглан өөрсдийгөө хөгжүүлэх боломж юм шүү гэдгийг ойлгуулах нь чухал. Зайны сургалт амар хялбар, өгөөжтэй байх талаас нь анхаарч ажиллах хэрэгтэй. Нийгмийн бодлогын хэлтэс, нийслэлийн Боловсролын газартайгаа хамтарч үг, үйлдэл, бодлого шийдвэрээ нэгтгэж, олон нийтийн болон бусад байгууллагын оролцоог хангаж ажиллах хэрэгтэй” хэмээн үүрэг, даалгавар өглөө.
Эх сурвалж: Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс
коронавирус нийслэлийн боловсролын газар с.амарсайхан хорио цээр хот2020 ц.уртнасан ж.гантулга
Сэтгэгдэл бичих (28)
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.
Зочин [64.119.19.188] ・ 2020.04.20 Хариулах
Теле хичээлийг 6сарын 1 хүртэл үргэлжлүүлэх хэрэгтэй Үгээ хэзээ хэлэх эцсийн шийдвэрээ хэдэнд хэлэх ёстой вэ гэдгийг өндөр албан тушаалд байгаа эрх мэдэлтнүүд маань бодох хүүхэд залууст
Зочин [66.181.185.109] ・ 2020.04.19 Хариулах
Телевизрээр хэдхэн багш нар л зааж байга шдээ. Яадраад байга нь амрана л биз, заах чадвартай мэдлэгтэй нар нь бас байга, тэд ээлжлээд зааж болно. Амрах цаг багадаагүй, хэн хэнд нь, хүүхдүүдэд ч, багш нарт ч. Ганц нэг сургуулийн багш нар хүүхдүүдтэйгээ байнга холбоотой байдаг л байх, ихэнх нь тийм биш, тийм болхоор дээр Амарсайханы хэлж байгаа телехичээлийн оролцоо хангалтгүй байна, багш сурагчдын оролцоонд онцгой анхаар гэдэг нь зөв
Зочин [122.201.22.3] ・ 2020.04.17 Хариулах
Heden bagsh naraa tsalin avaad amarlaa geed l bagalzuur hooloi n zangiraad baigaa humuus sons!!! Enh tsagt hedhen tugrugiin tsalin avdag hernee yu ch helelgui uuriin huuhduudee ch haihralgui hunii huuhdiin tuluu honogiin 24 tsag tarhi tolgoi n ajillaj dor hayj 3-30 jil ajillasan bagsh nart 3han sar ta nariin helj baigaagaar tsalingaa avaad amrah erh baihgui yu??? Yadiin amrag tarhi tolgoi n amrag, ted chin uvuljin namarjin havarjin sunaj unatlaa ajilchaad zunii delger tsagt ch amrah erhgui hunii gazriin har bor ajliig hiij ger orniihoo nariin heregleeg zohitsuuldag. Tusviin tsalin uulhun salgan urgun heregleenii baraagaa l unuu margaashdaa zohitsuulahad l chutei chaitai hurdeg bolohoor ter!!! Teglee ch ta nariin bodoj baigaa shig amraagui ted chin udurjin oroijin huuhduuded haynalt tavij tsahimiin ard tald uursdiinhuu huuhdiin hicheeld ch hyanalt tavij chadahgui ajillaj baigaa bagsh nar heden myangaaraa baina. Manai ohin 5-aar angi bagsh n udur burr mash nariin hyanalttai ajillaj baingiin holbootoi baigaa. Bi ch hurtel shalgalttai ued n ert bosch davhar hyanalt tavij baigaa. Hun uuriinhuu hedhen huuhded hyanalt taviad hed gurvan minutiin hicheeliig n nuhuuleed hiilgechij chadahgui baih heden muu bagsh nart bitii buruugaa nyalzai.
Зочин [103.229.123.10] ・ 2020.04.17 Хариулах
Теле хичээл хангалттай гэж хэлэхгүй, мөн зааж бга багш нарын амраах гэж юу яриад бга юм бэ, улс даяр зөндөө өөр багш нар бга шдэ. Сонирхолтой хэлбэрээр заах хэрэгтэй, багаа байдалд тохируулж мэдрэмжтэй, энд л багш хүний ур чадвар гарна. 7 хоногт ганц хоер удаа 15 мин хичээл зааж бга нь бүтэн 7 хоног 8 цаг анги танхимд зааснаас хэцүү биш шдээ
Зочин [66.181.161.76] ・ 2020.04.17 Хариулах
Тeлe хичээл зарим хүүхэд үзээчгүй байгаа үр хүүхэддээ анхаарал тавьдаг эцэг эхчүүдийн хүүхэд хийж байгаа 8.1 нээс хичээлээ оруулсан дээр дээ хүүхдүүд маш их хоцорсон байгаа.
Зочин [192.82.68.183] ・ 2020.04.17 Хариулах
Hedii boltol dungiin hoinoos yavah yum be... Huvi hun uuriin heregtseegee bodood nasan turshdaa suraltsah estoi gedeg handlaga es zuig l uhamsarluulah chuhal daa. Het albadlaga,hiisver dugnelt yariad yuu l bol...
Зочин [223.38.61.70] ・ 2020.04.17 Хариулах
Цахим хичээлийн оролцоо сурагчдын идэвхи хичээл зүтгэлийг харгалзан үзэж жилийн эцсийн дүнг гаргах хэрэгтэй. 2~улирлын дүнгээр гарна гэхээр бүх сурагч ид ямар ч идэвхигүй болж байгаа юм. Хайран цаг хугацаа
Зочин [202.9.40.178] ・ 2020.04.17 Хариулах
1-р ангийн хүүхдэд ангийн багш нь дэндүү их даалгавар өгч залхааж байна шүү.
Зочин [192.82.75.146] ・ 2020.04.16 Хариулах
Жилийн эцсийн дүнг 2-р улирлын дүнгээр гаргах нь буруу,хүүхдүүдэд маш хохиролтой шүү дээ.2-р улирлын дүн ер нь доогуур л гардаг шүү дээ.Учир нь дараа дараагийн улиралд ахиулна гэдэг сэтгэлгээ аль ч сургуульд байгаа
Зочин [192.82.75.146] ・ 2020.04.16 Хариулах
Теле хичээлийн оролцоо даалгавар жилийн эцсийн дүнд тодорхой хэмжээгээр нөлөөлж дүн гаргах байсан юм.Сайд өөрөө 2-р улирлын дүнгээр жилийн эцсийн дүнг тооцно гээд зарлачихаар хүүхдүүдийн идэвхи оролцоо яалтчгүй буурна шүү дээ
Зочин [151.82.130.74] ・ 2020.04.16 Хариулах
Etseg ehchuud ni.huuhduudee gants hicherl suulgaad hiilgehguu bhaar yaj.uudtei yavahde. Yag yas hajuud ni.suugaad hicheeliig ni hiilgeh heregtei. Daalgavriig yavuul ged etseg ehd ni heleed huchirehguu bna shte. Tele hicheel, bagshud daatgahass uur yum medehgui. Udurt yadaj 4- n tsag huuhdiinhee hicheeliig hiilgeh heregtei shte.
Зочин [103.57.94.27] ・ 2020.04.16 Хариулах
Цахим хичээл үр дүн багатай шүү дээ, эцсийн эцэст амьд харилцаа чухал. Хүүхэд зурагт гар утастай хэт их олон цагаар ойр байж ядаргаанд орж байх шиг байна даа !!!
Зочин [202.9.40.138] ・ 2020.04.16 Хариулах
Одоо больвол таарна. Үр хүүхдүүдээ утас зурагтнаас хол байлгамаар байна. Хөдөө гадаа нар салхинд явуулмаар бна.
Зочин [202.9.40.138] ・ 2020.04.16 Хариулах
Яг үнэн улс төсөвөө хэмнээд тв хичээлийг зогсоох хэрэгтэй. Дүнг нь гаргачихаад
Зочин [66.181.161.100] ・ 2020.04.16 Хариулах
хүүхдүүд оролцоо сайн байгаа хамгийн гол нь эцэг эачүүд дэмжлэг үзүүлэх нь л учир дутагдал байна Хөөрхий багш нар нь бас л стресс дунд л ажиллаж л бгаа шүү
Зочин [66.181.161.123] ・ 2020.04.16 Хариулах
Эцэг эхчүүд маш идэвхгүй байна, багш нар тогтмол залгаж хэлж, чатаар зөвлөөд нэмэргүй байна шүү дээ, Багш нарын ачаалал улам ихссэн
Зочин [66.181.161.127] ・ 2020.04.16 Хариулах
odoo bolivol yasiin.huuhduud amragdee.
Зочин [66.181.161.10] ・ 2020.04.16 Хариулах
Утасдаад ТВ хичээл гээд асуухаар Дүн гарчихсан байхад гээд уурлаад утсаа тасдаад байна шүү дээ.
Зочин [202.126.89.191] ・ 2020.04.16 Хариулах
Univishin үнээ бууруулаачээ,орлого байхгүй төлбөрөө төлж чадахгүй бнаа.Хэдэн сар ч гэсэн хямдруулан хэрэгтэй
Зочин [202.9.46.236] ・ 2020.04.16 Хариулах
Econtent.d bgaa ym chini hyyhdyyd taavaaraa hiigee. Bas setgel zuin daramttai iin. Angiin bagsh ni bas heterhii shahaj bna. Eruul bval boloh bailgui.
Зочин [202.55.188.35] ・ 2020.04.16 Хариулах
Hedheen bagsh l hicheel zaaj bga busad ni amarch l bgasht amraa ch geh shig yu yariad bdg yum tsalingaa avaad amarch bj ondorjuulsen belen bdald tsag nar noir hoolgui ajillaj bga humuis yu ch yariagui bhd duugai l bgarai zgr
Зочин [202.126.89.125] ・ 2020.04.16 Хариулах
Za uuchlarai bitii zorooroo yumyriad bai... uneheer ajlaa hiihguibagshbgaa l bailgui gehdee olon olon bagsh nar odor shonogui computer utsaar heden zuun suragchtga bainga holbogdoj hichrl shalgaj huuhed neg burchlen oilgoogui zuiliig asuuj zaaj zowloj bsigaa shuuu... harin ch surguulidaa hicheelee zaahaas iluu iim bh ni mash hetsuu l bn h dee... nud tataldaad hordoj bn zaa yu tglee geed huuhduudinhe toloo bhad bitii bagsh nariig shantaachlaad bauiiiiii..... bid nar oorsdoo ymar gert bgaa yu... hol horoi onts notstoi baidald bgaa shuuuu
Зочин [202.55.188.35] ・ 2020.04.16 Хариулах
Etseg ehchuud anhaaral tavij bga shui de ajlaa hiine huuhduudiihee hicheeld anhaaral handuulna. Hrn zarim neg hicheeliig zaaj bga bagsh nar hangaltgui zaaj bga sanagdsan jishee ni oros hel gehed bagsh ni dan orsoor yarih jisheenii
Зочин [202.21.108.35] ・ 2020.04.16 Хариулах
Цахим хичээл маш сайн явагдаж байгаа.Хичээл зааж байгаа багш нар маш сайн зааж байгаа.Харин эцэг эхчүүдийн үүрэг хариуцлагыг өндөржүүлэх хэрэгтэй.Мөн сүүлийн 1 сар ордог багш нараар нь онлайн хичээл заалгах хэрэгтэй.Тёлё хичээлийг болиулж багш нарыг амраах хэрэгтэй ш дээ.Энэ багш нар маш их хөдөлмөрлөсөөн.
Зочин [192.82.69.68] ・ 2020.04.16 Хариулах
Тв хичээл цахим хичээлийг эсэргүүцэж байгах хүмүүс хоцрогдсон, бас хөгжих сонирхолгүй эргүү хүмүүс. Боломж ашиглаад хүүхдээ бте даалгаад сургаягэж боддоггүй. Хүний хийсэн болгоныг шүүмжилж суудаг та нарын хүүхдүүд яг та нар шиг болно.
Зочин [139.5.216.193] ・ 2020.04.16 Хариулах
ТВ хичээлийг зогсоох хэрэгтэй. Хүүхдүүд үзэхгүй байгаа шүү дээ.
Зочин [202.126.89.155] ・ 2020.04.16 Хариулах
Үзүүлж сургах хэрэгтэй. Тэр хүүхэд чинь оронд нь шал өөр юм гөлрөөд л өдөр хоногийг өнгөрүүлнэ биздээ. Мөн тэгэхийг хүсч байгаа биздээ. Овсгоотой хандаад анхнаас нь хийлгээд сургавал танай хүүхдэд л хэрэгтэй
Зочин [103.212.116.10] ・ 2020.04.16 Хариулах
Эцэг эхчүүд өөрсдөө тоохгүй байна. Мянга багш нар цахимын цаанаас шаардаж байгаа боловч эцэг.эхчүүд хэнэггүй хайнга хандаж бна
Санал болгох
1 Х.Үүрийнтуяа: “Ирээдүйгээ өөрчлөхөд минь та хамт байх хэрэгтэй байна” гэсэн захианаас үргэлжлүүлж багшлах урам зориг авсан
2 Тогтвортой байдлын төлөөх үйл хэргийн боловсролыг хэлэлцэж байна
3 Люксембургийн хөрөнгийн биржид Голомт банк ХК-ийн анхны ногоон, нийгмийн бонд бүртгэгдлээ
4 Peak.mn сайт хүний эрхийн мэдрэмжтэй редакциудын нэгээр тодорлоо
5 О.Хулан: Хүчирхийллийн хажуугаар чимээгүй өнгөрдөггүй, нэгэндээ тусалдаг байгаарай
Холбоотой мэдээ
Нийгэм
Ж.Гантулга: Хүүхэд харах үйлчилгээнд хамрагдах 2-3 настай хүүхдүүдийг бүртгэж байна
Б.Баясгалан ・ 09 сарын 17, 2020
Нийгэм
"Цэцэрлэгт цахимаар бүртгүүлсэн хоёр настнуудыг санамсаргүй түүврийн аргаар сонгож, элсүүлнэ"
Б.Баясгалан ・ 09 сарын 17, 2020
Нийгэм
Нэгдүгээр ангид элсэгчдийн цахим бүртгэл эхэллээ
Б.Баясгалан ・ 08 сарын 03, 2020
Эрүүл мэнд
Өрхийн эмнэлэгт үзүүлсэн хүүхдүүдийн 32.1 хувь нь томуугийн оноштой байна
Альгирмаагийн Энэрэл ・ 03 сарын 21, 2022
Нийгэм
Цэцэрлэгийн зориулалтаар газар, байр худалдаж авбал татварын хөнгөлөлт үзүүлэх арга хэмжээ авна
Л.Дэлгэрмаа ・ 04 сарын 20, 2022
Үндсэн категори
Бусад
Үйлчилгээ
Холбоо барих
Мэдээ
77191977
Редакц
99126085
Имэйл
contact@peak.mn
Холбоо барих
Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, Бага тойруу, 24-р байр
© 2017-2024 Пийк Медиа Групп ХХК. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.