Сангийн сайд асан С.Баярцогтыг өнөөдөр орой Сүхбаатар дүүргийн анхан шатны шүүхээс суллах шийдвэр гаргасан байна.

С.Баярцогтыг 2019 оны 01 дүгээр сарын 16-ны өдрөөс эхлэн 1 сарын хугацаагаар яллагдагчаар татаж цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ аваад байсан юм.

Түүнийг АТГ-аас Оюу толгой төсөлтэй холбогдох гэрээ, эрх зүйн баримт бичгүүдийг батлахдаа эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан,  Айвенхоу майнзын хувьцаа эзэмшигч байсныг тодруулахаар хориод байсан билээ.