Сангийн сайд Ч.Хүрэлбаатар тушаал гаргав

Л.Баяржаргал
12 сарын 12, 2017

Сангийн сайд Ч.Хүрэлбаатар Хөрөнгийн үнэлгээ хийх тусгай зөвшөөрөл олгох тухай тушаал гаргалаа.

Тус тушаалд "Энэхүү тушаалын нэгдүгээр хавсралтад заасан үнэлгээчний сонгон шалгаруулалтад тэнцсэн зургаан иргэнд хөрөнгийн үнэлгээ хийх тусгай зөвшөөрлийг 3 жилийн хугацаагаар олгосугай. Хөрөнгийн үнэлгээ хийх тусгай зөвшөөрөл олгосон иргэдэд тусгай зөвшөөлрийн гэрчилгээ олгож, үйл ажиллагаанд нь хяналт тавьж ажиллахыг Нягтлан бодох бүртгэлийн бодлогын газарт даалгасугай" гэжээ.

Сангийн сайд Ч.Хүрэлбаатарын гаргасан тушаалыг бүрэн эхээр нь хүргэе.

Холбоотой сэдвүүд

сангийн сайд ч.хүрэлбаатар

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.