Б.Баясгалан
11 сарын 05, 2019
УИХ-ын Эдийн засгийн байнгын хороо өнөөдөр хуралдаж байна. Тус хуралдаанаар Монгол Улс ФАТФ-ын Саарал жагсаалтад орсонтой холбоотойгоор Монголбанкны Ерөнхийлөгч Н.Баяртсайхан, Санхүүгийн зохицуулах хорооны дарга С.Даваасүрэн нарт хариуцлага тооцож, албан тушаалаас нь чөлөөлөх эсэх асуудлыг хэлэлцэж буй юм.
УИХ-ын дарга Г.Занданшатар өнгөрсөн долоо хоногт дээрх нэр бүхий хүмүүст хариуцлага тооцно хэмээн мэдэгдсэний дагуу уг асуудлыг хэлэлцэж буй.
Хуралдааны эхэнд Санхүүгийн зохицуулах хорооны дарга С.Даваасүрэнд холбогдох асуудлыг хэлэлцсэн ч тэрээр хуралдаанд оролцсонгүй.
Тэрээр өнөөдөр "Монгол төрд бугшсан бусармаг явдал, зохиомол гажуудлыг засахын тулд зогсолтгүй зүтгэнэ. Үүний тулд албан тушаалаасаа чөлөөлөгдөх өргөдлөө өгч байна" хэмээн мэдэгдэл гаргаад буй. /ЭНД дарж тус мэдэгдлийг бүрэн эхээр нь уншина уу./
Тиймээс Эдийн засгийн байнгын хороо Санхүүгийн зохицуулах хорооны даргын албан тушаалаасаа чөлөөлөгдөх хүсэлтийг хэлэлцэж, олонх нь дэмжлээ.
Үргэлжлүүлэн Монголбанкны Ерөнхийлөгчийг огцруулах эсэх асуудлыг хэлэлцэж эхэллээ. Байнгын хорооны хуралдаанд УИХ-ын дарга Г.Занданшатар, Монголбанкны Ерөнхийлөгч Н.Баяртсайхан нар оролцож байна.
с.даваасүрэн саарал жагсаалт санхүүгийн зохицуулах хороо эдийн засгийн байнгын хороо
Сэтгэгдэл бичих
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.