Сар шинийн цуврал барилдаануудын тов гарчээ.

Билгийн тооллын 17 дугаар жарны УРВУУЛАГЧ хэмээх шороон ГАХАЙ жилийн сар шинийн баярт зориулсан цуврал барилдаанууд:

2019.01.31-нд 12.00 цагаас өсвөр бөх болон нийтийн монгол шандастны барилдаан

2019.02.01-нд 12.00 цагаас Хавдрын эсрэг үндэсний зөвлөлийн нэрэмжит сумын цолтон, залуу бөхчүүдийн барилдаан

2019.02.02-нд Дашчойлон хийдийн нэрэмжит "Майдар бурханы авшиг түгээх баяр" Аймаг цэргийн цолтой 256 бөхийн барилдаан 14 цагаас тус тус МОНГОЛ БӨХИЙН ӨРГӨӨНД болно.

Харин Сар шинийн баярт зориулсан Улс аймгийн алдар цолтой 256 бөхийн барилдаан 2019.02.04-нд 12.00 цагаас БУЯНТ УХАА СПОРТ ОРДОНД зохион байгуулагдах болно. Бөхийн бүртгэлүүд Монгол бөхийн өргөөнд явагдана)



Эх сурвалж: Монголын Үндэсний бөхийн холбоо