ДОХА. /РИА Новости/. Ираны Хувьсгалт гвардыг террорист байгууллагуудын жагсаалтад багтаах тухай АНУ-ын шийдвэрийг Саудын Араб сайшаан дэмжжээ.

Ираны хувьсгалт гвардыг террорист байгууллага хэмээн үзэх болсноо АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп өмнө нь мэдэгдсэн юм. 

“Энх тайван, аюулгүй байдлыг алдагдуулахад гүйцэтгэж буй Ираны хувьсгалт гвардын үүрэг оролцооны талаар олон улсын хамтын нийгэмлэг хатуу байр суурийг баримтлах хэрэгтэй” хэмээн Саудын Арабын Гадаад хэргийн яамны төлөөлөгч мэдэгдсэн байна.

Саудын Араб Иран улстай 2016 оны нэгдүгээр сард дипломат харилцаагаа тасалж байсан юм. 


Эх сурвалж: Монцамэ агентлаг