ЖИДДА. /Saudi Gazette/. Эмэгтэйчүүдийн хувьд эрэгтэй хүн асран хамгаалагч нь байх ёстой гэж үздэг Саудын Араб хэд хэдэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулжээ. Тухайлбал, “асран хамгаалагч”-ийн зөвшөөрөлгүйгээр бие даан гадаад пасспорт авахыг эмэгтэйчүүдэд зөвшөөрсөн нэмэлт өөрчлөлтийг эрх баригчид баталсан байна.

Энэхүү нэмэлт өөрчлөлтүүд нь 21 хүрсэн эмэгтэйчүүдийг эрчүүдтэй тэгш эрхтэй болгож байна хэмээн “Saudi Gazette” сонин мэдээлсэн байна. Гэр бүлийн аль нэг эрэгтэй гишүүний зөвшөөрөлгүйгээр бичиг баримтаа бүрдүүлэн өгч, гадаад пасспорт авах эрхтэй болж байгаагаас гадна насанд хүрээгүй хүүхдийн асран хамгаалагч нь болох боломжийг энэхүү нэмэлт өөрчлөлт нь олгож байгаа аж. 

Тодруулбал, шинээр төрсөн хүүхдээ заавал гэр бүлийн аль нэг эрэгтэй гишүүний зөвшөөрлийг авалгүйгээр төрсний бүртгэлд бүртгүүлэх эрхийг эмэгтэйчүүдэд олгосон байна. 

Эх сурвалж: Монцамэ агентлаг