«Амьдралд сайн санааг санаачилж, хэрэгжүүлэхийн тулд 100 хүнтэй компанийн захирал байх албагүй» - Ларри Пейдж (Google компаний үүсгэн байгуулагч)

#1. Аль болох олон санаа гарга. 

Та олон санаа гаргах тусам сая долларын үнэтэй санаа төрөх магадлал өндөр.


#2. Алдаа их гарга.

Бидний гаргасан алдаа бүр шилдэг санаа олоход тус болох шат болж өгдөг. Амжилтад хүрэхийн тулд олон удаа алдаж байж хүрдэг.


#3. Мэдээллийг ухаалаг ашигла.

Миний зарим найз нөхөд намайг олон цагийг ном, блог уншихад зарцуулахыг дэмий гэж үздэг. Гэвч үгүй юм. Зөвхөн тэдгээр нь надад шинэ санааг өгдөг.


#4. Өргөн цар хүрээтэй сэдэв, санаан дээр төвлөрөхийг хичээ.

Дэлхийн зах зээлд сая доллар бол асар их мөнгө биш юм. Гэхдээ хязгаарлагдмал зах зээлд энэхүү мөнгийг босгоход маш хүнд санагдана. Их хэмжээний мөнгө олохын тулд томоохон зах зээлд өрсөлдөхүйц санаа гаргах хэрэгтэй.


#5. Таны мөнгө олох салбарт орон зай байгаа эсэхийг шалгах.

Хулгайч нар банкийг зүгээр нэг дээрэмддэггүй. Тэд банкинд их хэмжээний мөнгө байгаа гэдгийг мэддэг. Тиймээс ямар нэгэн санаа гаргахаас өмнө судалгаа хийж үз.


#6. Нүд, чих, оюун ухаанаа нээлттэй байлга.

Нэг санаа бүтэлгүйтэхэд өөр нэг шинэ санааны зам тавигдаж байдаг. Нэг удаа алдсандаа бүү сэтгэлээр уна. Үүний цаана маш олон боломжууд бий гэдгийг сана.


#7. Нэг санааны өөр өөр боломжуудыг хар.

IPhone, iPad-ыг аваад үзье. Хэрэв бүтээгдэхүүний нэгийг шинжээд үзэх юм бол зүгээр л нэгнийхээ өөр хувилбар юм. Энэхүү хоёр санаа хоёулаа сая долларын санаа болж чадсан.


#8. Нэг газар сайн ажиллаж буй зүйлийг өөр газар ашиглаад үз.

Амжилттай ажиллаж буй санааг олж түүнийг өөр хэрхэн хэрэгжүүлэх боломжтой вэ гэдгийг бодоод үз. Жишээлбэл, бүтээгдэхүүний хамгийн шилдэг давуу талыг авч өөр бүтээгдэхүүнтэй холбоод үз.


#9. Ямар нэгэн шинэ зүйлийг хуучин санаандаа нэм.

Хуучин санаандаа шинэ зүйлс олж нэмэх нь сайн санаа байж мэднэ.


#10. Асуудлыг хайж олж, хэрхэн яаж шийдвэрлэх арга замыг ол.

Энэ хорвоо ертөнц дээр маш олон асуудал бий. Жишээлбэл, 26 насандаа халцарч эхэлсэн залуу эсвэл харшилтай хүүхдийн ээж гээд маш олон төрлийн асуудал бий. Асуудлуудыг шийдвэрлэснээр та олон саяыг олох боломжтой юм.


#11. Энгийн бай.

Сайн санааг хэзээ ч бүү хүндрүүл. Тиймээс та шинэ бүтээгдэхүүн гаргахыг эрмэлзэж байгаа бол энгийн, ойлгомжтой хийгээрэй.


#12. Өөр сэтгэгчдээр өөрийгөө хүрээлүүл.

Хэрэв та сөрөг хүмүүстэй харьцах юм бол тэд танд муугаар нөлөөлнө. Харин та ухаалаг, эерэг хүмүүсээр өөрийгөө хүрээлүүлбэл өмнөхөөсөө илүү ухаантай болох юм. Тиймээс тэдэнтэй шинэ санаагаа ярилцаж, санал зөвлөмж авахад буруудахгүй.


#13. Бүтээлч шүүмжлэлийг хүлээж ав. Харин гутранги үзэлтнийг үл тоомсорло. 

Таны санааг хэн нэгэн шүүмжлэх үед хэдэн хүн авахгүй вэ гэхээс илүүтэй хэдэн хүн авах вэ гэдгийг бод. Хэрэв таныг бүтэхгүй, болохгүй, амжилтад хүрэхгүй гэж байгаа бол тэдэнд өөрийгөө бүү зөвтөг. Үүний оронд тэднийг март. Үнэт цагаа үрэх хэрэггүй.


#14. Санаагаа хэрэгжүүл, хөгжүүл, үргэжлүүл.

Google, Facebook зэрэг нь шууд амжилтад хүрээгүй. Тэд маш олон хүнд удаан хугацааны турш хүрсэн. Гэвч тэдний зохион бүтээгчид шантралгүй олон жилийн турш ажиллаж, хөгжүүлж, бага багаар өрсөлдөгчдийг орхиж ирсэн. Зөвхөн санаа чухал биш гэдгийг сана. Үүнээс гадна та санаагаа яаж хөгжүүлж, амжилтад хүргэх вэ гэдэг нь чухал юм.