Б.Баясгалан
04 сарын 16, 2020
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг өнөөдөр мэдээлэл хийлээ.
Тэрээр "УИХ-аас эдийн засгийг сэргээх, эрчимжүүлэх болон нийгмийн даатгалын шимтгэлийг чөлөөлөхтэй холбоотой, ажилтнуудын хөнгөлөлт үзүүлэх хууль баталсан. Тус хууль дөрөвдүгээр сарын 01-нээс хэрэгжиж эхэлнэ. Нийгмийн даатгалын шимтгэлийг зургаан сарын хугацаанд тэглэнэ. Ажилгүйдлийн даатгалын сангаас ажилтнуудад гурван сарын хугацаанд 200.000 төгрөгийн санхүүгийн дэмжлэг олгох харилцааг журмаар зохицуулна .
Тус хуулийн дагуу манай яам, Сангийн яамтай хамтран журам боловсруулаад өнөөдөр Хууль зүйн яамнаас санал авахаар явуулж байна. Засгийн газрын ирэх долоо хоногийн хуралдаанаар харилцааг зохицуулсан тус журам батлагдана. Журмыг баталсан өдрөөс хуулийг хэрэгжүүлэх арга хэмжээ авна.
Нийгмийн даатгалын санд төлж буй ажил олгогчийн болон ажилтны нийгмийн даатгалын шимтгэлийг зургаан сарын хугацаанд чөлөөлнө. Гэхдээ нийгмийн даатгалын дэвтэрт нь бичилт хийж, төлснөөр тооцно. Ингэснээр тухайн ажилтан Нийгмийн даатгалын сангаас тэтгэвэр, тэтгэмж авах, ажилласан жил, нийгмийн даатгалын шимтгэл төлсөн хугацаа нь тасалдахгүй байх асуудлыг журамд тусгасан.
Хувийн хэвшилд ажиллаж буй ажилтны сүүлийн хоёр сард төлсөн нийгмийн даатгалын шимтгэлийн дунджаар бичилт хийнэ.
Хувиараа хөдөлмөр эрхлэгчдийн тухайд гуравдугаар сарын 25-ны байдлаар нийгмийн даатгалын шимтгэлээ төлж байсан бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгэээр тооцож, дэвтэрт нь бичилт хийх зохицуулалт оруулсан. Үүнээс ихээр төлөх эрх нь тухайн иргэнд байгаа бөгөөд өөрөө төлж болно. Эдгээр журмыг ирэх долоо хоногт Засгийн газар эцэслэн батласнаар 4 дүгээр сарын 01-нээс 10 дугаар сарын 01-ний хооронд хэрэгжүүлнэ" хэмээлээ.
Сэтгэгдэл бичих (2)
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.
Зочин [66.181.161.125] ・ 2020.04.17 Хариулах
Turiin alban haagchidaa bas chuluuluud ugchihuuch de
Зочин [66.181.177.120] ・ 2020.04.17 Хариулах
Thag vyee mederch ajillaj irgeddee handsan zov shiidver blaa bayrlalsa
Санал болгох
1 С.Сувд-Эрдэнэ: Асуудлаа шийдье, ажилтнуудаа тогтооё гэвэл дунд шатны менежерүүдээ сургаж, чадваржуулахад хөрөнгө оруул
2 Шинэ төгсөгчдийг хөдөлмөрийн хүндхэн зах зээл хүлээж байна
3 Борлуулалт, бараа материал бүртгэлийн ухаалаг шийдэл Beez апп ашиглалтад орлоо
4 Хувийн мэдээллээ хамгаалуулах эрхийн асуудал хариуцсан НҮБ-ын Тусгай илтгэгч Монгол Улсад айлчилж байна
5 Сайн Моторс ХХК Монголд анх удаа цахилгаан пикап машины брэнд Geely Riddara-г албан ёсны эрхтэйгээр нэвтрүүллээ