УИХ дахь МАН-ын бүлэг хуралдаж байна. Хуралдаанаар Засгийн газар мөрийн хөтөлбөр хэлэлцэхээс гадна СЕХ-ны зарим гишүүдийг чөлөөлөх асуудлыг хэлэлцэж байгаа аж.

Тодруулбал, СЕХ-ны дарга Ч.Содномцэрэнг тэтгэвэртээ гарч байгаатай холбогдуулан үүрэгт ажлаас нь чөлөөлж, дараагийн хүнийг томилох юм. Тиймээс ээлжит бус чуулганаар СЕХ-ны дарга Ч.Содноцэрэнг чөлөөлөх асуудлыг хэлэлцэн шийдвэрлэхээр болж байна.