Peak.mn
06 сарын 28, 2024
Монгол Улсын их хурлын ес дэх удаагийн сонгуулийн санал хураалт өнөөдөр 07.00 цагт эхэллээ.
2024 оны УИХ-ын сонгуульд 19 нам, 2 эвслээс 1337 нэр дэвшигч аймаг, дүүргийн бүсчилсэн 13 тойрогт өрсөлдөж байна.
Иргэд санал өгөхдөө иргэний цахим үнэмлэхээ гээсэн, биедээ авч яваагүй бол санаа зовох хэрэггүй.
Та хурууны хээгээ уншуулан санал өгөх боломжийг бүрдүүлсэн тул сонгуульдаа идэвхтэй оролцоорой.
СЕХ-ноос санал авах байранд цахилгаан тасрах, хурууны хээ унших төхөөрөмж таны хурууны хээг уншихгүй байх тохиолдолд иргэний цахим үнэмлэх шаардлагатай болно гэжзөвлөв.
Таны саналаа өгснийг баталгаажуулж, баруун гарын долоовор хуруунд бэхэн тэмдэглэгээ хийнэ.