Б.Баясгалан
05 сарын 03, 2019
Монгол Улсын Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг өнгөрсөн лхагва гарагт мэдээлэл хийж, "Монгол Улсын Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайд нарыг М.Энхболд, Ц.Элбэгдорж нарт хариуцлага тооцохыг шаардсан. Мөн АН-ын дарга С.Эрдэнэ нам дотроо М.Энхболдын хэрэгжүүлсэн 60 тэрбумын схемийг хэрэгжүүлж байна. Тиймээс С.Эрдэнийг АН-аас зайлуулна" хэмээн мэдэгдсэн.
Тэгвэл үүнтэй холбоотой асуудлаар АН-ын дарга С.Эрдэнэ "Намаас хөөгдсөн этгээд намын удирдлагыг явах ёстой гэж ярьсан байна. Энэ нам өөрийн гэсэн дүрэм, журамтай. АН-ын дунд шатны байгууллагын шийдвэрээр Н.Алтанхуягийг удаа дараа ноцтой зөрчил гаргасан гэдэг үндэслэлээр намын гишүүнчлэлээс 4 жилийн хугацаатай хассан. Энэ шийдвэрийг би гаргаагүй. Энэ шийдвэрт гомдолтой байвал давж заалдах эрхтэй.
Шаардлагатай гэж үзэх юм бол Н.Алтанхуягийн яриад буй асуудлыг гаргаж тавьж болно. Худлаа үнэн олон юм ярьж байх шиг байна. Байнга л шохой, самбар барьчихаад ярьж байдаг. Ер нь бол МАНАН гэдэг зүйлийг анх үүсгэн, санаачилсан хүмүүсийн нэг бол Н.Алтанхуяг өөрөө. Мөн шударга бусын хонгилыг үүсгэн байгуулсан. Би ч бас хэлмэгдэж, шударга бусаар хонгилоор чирэгдэж ороод гарч байсан. Яриад байвал олон юм бий. Гэхдээ хэвлэл мэдээллийн хэрэгслээр олон долоон юм ярих сонирхол надад алга" хэмээлээ.
Сэтгэгдэл бичих (5)
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.
Зочин [202.179.31.1] ・ 2020.04.20 Хариулах
АРДчилал аливаа хэн нэгний бодож олсон ухаант мэргэн сургааль биш.Ердөөл хүний нийгэм хөгжиж ирсэн цаг үеийн баталгаа.Ардчилал аливаа нэгний өмч биш.Ардчилал эхлүүлсэн эдгээр хүмүүс тухайн үед эр зориг.ухаан самбаа шаардсан эрсдэлтэй алхам хийж байсныг үгүйсгэх аргагүй.Гэхдээ өөрийгөө хамгаалах аюулгүйн бодлогоо боловсруулах чадамжгүй,өөрийгөө хамгаалах чадваргүй аливаа нэгэн ардчилалын нэр зүүсэн манууд,ардчилагч нар цаг үеээ ухаарцгаа.
Зочин [202.9.46.127] ・ 2020.04.20 Хариулах
МАНАН гийн загалмайлсан эцэг нь С. Баяр загалмайлсан эх нь Н. Алтантуяа ш дээ
Санал болгох
1 Bajuna: Эсгийгээр хувцас урлах байгальд ээлтэй технологио Парист толилуулна
2 Б.Ану-Үжин: Хотын хөгжилд нийслэлийн эмэгтэйчүүдийн манлайлал, оролцоо чухал үүрэгтэй
3 Ц.Дэлгэрмэнд: Өөрийгөө хүндэлдэггүй, сэтгэл зүйгээ анхаардаггүй хүн хамтрагчаа дорд үзэж, харилцаагаа токсик болгодог
4 Намрын өдөр өвлийн зудыг сануулахад...