Ахуйн газ буюу 220 граммын ахуйн хэрэглээний шингэрүүлсэн шатдаг хийнээс хордсон 18 настай хүү газар дээрээ амь насаа алдсан харамсалтай хэрэг гарчээ.

Журмаараа жижиглэнгээр савласан шингэрүүлсэн шатдаг хийг хүнс барааны дэлгүүр, супермаркетаар худалдаалахыг хориглодог. 

Мөн 21 нас хүрээгүй иргэдэд шингэрүүлсэн шатдаг хий худалдахгүй байх, хэрэглэгчдэд ахуйн хэрэглээний хийг аюулгүй зөв хэрэглээний зааврыг танилцуулан худалдаалах ёстой юм. Гэсэн хэдий уг журмыг ААН, иргэд хангалттай биелүүлдэггүйгээс энэ төрийн харамсалтай явдал гарсаар байна.


Иймээс ЦЕГ-аас сурагчид болон оюутнуудын амралт эхлэж байгаатай холбогдуулан эцэг эхчүүд хүүхэддээ тавих хараа хяналтай сайжруулахыг анхаарууллаа.

Газ нь шатамхай, тэсрэмтгий чанартай хий юм. Газ тархсан агаараар амьсгалсан хүн хүчилтөрөгчийн дутагдалд орох ба их хэмжээтэй концентрацитай агаарт хүн амьсгал нь боогдож үхэх аюултай юм.