2020 оны 10 дугаар сарын 20-ны 00.28 цагийн орчимд Баянгол дүүргийн 18 дугаар хороо Энэбишийн өргөн чөлөө, “Тумбааш”  дэлгүүрийн урд замд Toyota corolla Axio маркийн автомашины жолооч М нь явган хүний гарцаар гарч байсан явган зорчигч Б-г мөргөсөн зам тээврийн осол гарчээ. 

Жолооч та бүхэн уулзвар гарц руу ойртон ирээд хурдаа хасаж, уг гарцаар гарч буй явган зорчигчид зам тавьж өгөх үүрэгтэй тул үүргээ биелүүлж замын хөдөлгөөнд оролцохыг Тээврийн цагдаагийн албанаас анхаарууллаа.

Хоногийн хугацаанд Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 16.1 явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолоооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө гэсэн заалтыг зөрчсөн 125 жолоочийг Зөрчлийн тухай хуулийн 14.7.38-д заасны дагуу хариуцлага тооцсон байна.

Зургийг Тээврийн цагдаагийн албаны фэйсбүүк хуудаснаас

Зургийг Тээврийн цагдаагийн албаны фэйсбүүк хуудаснаас

Дураараа биш дүрмээрээ