Жендэрийн үндэсний хорооны ажлын албанаас санаачлан Сэтгүүлчтэй өглөөний уулзалтыг /2024.01.30/ зохион байгуулжээ.

Тус уулзалтыг ЖҮХ-ны нарийн бичгийн дарга, Ажлын албаны дарга Т.Энхбаяр албан ёсоор эхлүүлж, Сонгогчдын Боловсрол Төвийн захирал С.Оюунтуяа, Жендэрийн элч сэтгүүлч Э.Энэрэл нар Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хуулийн хэрэгжилт, Засгийн газрын тайлан,  Сонгогчдын оролцоо, 2024 оны сонгуулийн онцлог, 2024 оны хамтын ажиллагааны саналын талаар харилцан мэдээлэл солилцов. 

Уулзалтад “Мэдрэмжтэй мэдээлье” виртуал редакцын сэтгүүлчдийн төлөөлөл болон Хэвлэл мэдээллийн зөвлөл, телевиз, сонин сайтын сэтгүүлчдийн төлөөллүүд оролцлоо.