Ш.Алтантуяагийн хэрэгт холбогдох зургийг хуурамч гэв

Х.Оргил
01 сарын 25, 2019

Малайзын нийслэл Куала Лампур хотноо Монгол Улсын иргэн Ш.Алтантуяагийн амь насыг хөнөөсөн буруутай этгээдүүдийг  шүүх хурал  үргэлжилж буй.

Өмнөх өдрүүдэд уг хэрэгт холбогдох хүмүүс гэрчийн мэдүүлэг авсаар байна. Тухайлбал Ш.Алтантуяагийн үеэл О.Бурмаа хэргийн захиалагч нар хэмээгдэж буй улс төрч Разах Багинда, Малайзын ерөнхий сайд асан Нажиб Разах нартай 2005 онд Парист авахуулсан зургаа талийгаач 2005 онд харуулсан гэж мэдүүлсэн юм.

Харин Малайзын ерөнхий сайд асан Нажиб Разах зураг авахуулах байтугай, Ш.Алтантуяатай уулзаж үзээгүй хэмээн шүүхэд мэдүүлжээ.

Тэгвэл уг хэрэгт холбогдох зургийн талаар өчигдөр мэдүүлэг авсан байна. Мэдүүлгийн үеэр Ш.Алтантуяагийн үеэл О.Бурмаа "Энэ бол тун тааруухан эвлүүлэгтэй зураг байна. Түүний надад харуулж зураг биш. Зураг дээрх хүмүүс бүгдээрээ инээсэн бас энэ дарааллаар суусан байсан" гэжээ.

Ш.Алтантуяа нь тухайн үед Малайзын Ерөнхий сайд байсан Нажиб Разакийн зөвлөх Абдул Разак Багинда гэгчтэй хамт ажиллаж байхдаа Малайз улс Францаас байлдааны хөлөг онгоц худалдаж авах ажиллагаанд оролцон хэлмэрчийн үүрэг гүйцэтгэсэн байдаг. Энэхүү худалдан авалт санхүүгийн луйвар байсан, үүнийг нь манай улсын иргэн мэдсэн тул амь насаа алдсан гэсэн таамаглал бий

Холбоотой сэдвүүд

с.шаарийбуу ш.алтантуяа

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.