Рожер Федерер, Рафаел Надал, Серена Уиллиамс гээд орчин цагийн талбайн теннисний өнгийг тодорхойлдог шилдэг тамирчид бүгдээрээ өнөөдөр буюу Даваа гарагт тоглохоор болжээ.

Эрэгтэй, эмэгтэй төрлийн шөвгийн 16-д шалгарч үлдсэн теннисчид өнөөдөр бүгд тоглох хуваарьтай байгаа юм. Теннис сонирхогчдын хувьд хамгийн жаргалтай өдрүүдийн нэг гэж хэлсэн ч буруудахгүй.

 Аваргаа хамгаалагч Рожер Федерер дэлхийн чансааны 22 дугаар байранд бичигдэж байгаа Адриан Маннаринотой тоглох бол Вимблдоны 2 удаагийн аварга Рафаел Надал Жири Веселитэй учраа тааран тоглохоор болсон байна.

 Эмэгтэй төрлийн хамгийн хүчтэй өрсөлдөгч, 7 удаагийн аварга Серена Уиллиамс Оросын тамирчин Евгени Родинатай тоглох юм. 3 удаагийн аварга Новак Жокович Карен Качановтой таарсан бол Гаел Монфилс дэлхийн чансааны 8 дугаар байранд бичигддэг Кэвин Андерсонтой учраа таарчээ.

Эх сурвалж: SPS